3 тоглолтын торгуулиа дуусгаад байгаа Челсигийн довтлогч Диего Коста өөрийгөө ширүүн тоглолттой гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч санаатай алдаа гаргадаггүй гэдгээ илэрхийлсэн байна.
Диего Коста : " Миний тоглолт хүчтэй ч ямар нэг сөрөг асуудалгүй. Миний рекордыг шалга л даа. Хэн нэг тоглогчийг санаатай бэртээсэн зүйл олохгүй. Харин ч Англид би илүү их өшиглүүлж байна. Испанид бол ийм алдаанууд улаан хуудсаар торгогддог. Би өмнөхөөсөө илүү өшиглүүлж байна. Примьер лигийн хамгаалагчид үнэхээр хүчирхэг бас биеийн хүч сайтай. Испанийн хөлбөмбөгийг бодвол Английн шүүгч нар төдийлөн олон алдаа дууддаггүй. Энд бол 90 минутын турш л маш хүчирхэг байх ёстой байдаг шүү дээ." гэсэн байна.
Диего Костагийн хувьд примьер лигийн мэргэн буучдын жагсаалтыг 17 гоолтойгоор тэргүүлж байгаа бол түүний араас Ман Ситигийн Серхио Агуэро 16 гоолтойгоор нэхэж байгаа юм.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих