УИХ-ын дарга З.Энхболд Япон улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимурагийн урилгаар тус улсад ажлын айлчлал хийж байгаа юм. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Япон улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимуратай уулзалт хийнэ. Түүнчлэн мөн өдөр хөтөлбөрийн дагуу Япон улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазакитай уулзах юм. Мөн Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда УИХ-ын даргад бараалхана.
Үүнээс гадна УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэтай уулзалт хийх юм. Саяхан Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тус улсад айлчилж, хоёр улсын эдийн засгийн түншлэлийн гэрээг байгуулаад ирсэн. Энэхүү үр дүнтэй айлчлалын дараагаар УИХ-ын дарга З.Энхболд айлчилж буй нь онцлог үйл явдал болж байна.
Мөн айлчлалын үеэр УИХ-ын дарга З.Энхболдод Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда, Япон Улсын Хөдөө аж ахуй, ой, загасны аж ахуйн сайд К.Нишикава болон "Иточү фүүдс” компанийн удирдлага, Япон, Монголын найрамдлын нийгэмлэгүүдийн удирдлага, Японы Эдийн засгийн байгууллагуудын холбооны /КЭЙДАНРЭН/ удирдлага, Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны /ЖБИК/ Ерөнхийлөгч Х.Ватанабэ, ЖАЙКА-гийн Ерөнхийлөгч А.Танака, Гүнма мужийн удирдлагууд бараалхана.
Ц.Нандин

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих