Өнгөрсөн 2015.02.23-аас 24-нд шилжих шөнө чухам юу болоод үлдэв
хэмээн гайхаж эргэлзсэн эргэлзээ ард түмний дунд одоо ч нууцхан
хадгалагдсаар... Тэнд байсан иргэдийн мэдэгдснээр бол цагдаагийнхан хүч
түрэмгийлэн шаардлагаа уншиж өгөөд л тэнд байгсадыг ачиж эхэлсэн гэх.
Харин
Монголын төр төрийн нударга болсон цагдаагаас тэс хөндлөн мэдэгдэл
хийсэн байх юм. Тэдний хэлснээр бол хүч хэрэглээгүй бөгөөд бараг л сайн
дураараа өлсгөлөнгөө зогсоосон мэтээр ард түмэнд ойлгуулах гэж
хичээсэн.
Гэтэл
үнэнд нийцэхгүй нэгэн бодомж энд урган гарна. Өдөр 12 цагийн үед нойтон
өлсгөлөнгөө хуурай өлсгөлөн болгон зарлаад гэр орон барьж байсан "Босоо
хөх Монгол" бүлгэмийнхэн гэнэт л цагдаа хараад дуртайяа зөвшөөрөөд
өлсгөлөнгөө зогсоосон мэтээр иргэдэд ойлгуулах гээд цагдаа нар ядаад
байгаа ч юм уу. Эсвэл өлсгөлөн зарласан иргэд чихгүй төр, нүдгүй
засгийнхаа эрхэнд дулдуйдан өлсгөлөнгөө зогсоосондоо бантахдаа өөр
өөрийн байр суурийг сошиал ертөнцөөр тараагаад байна уу. Ийнхүү Монголын
төр засаг болон хөдөлгөөн бүлгэмүүдийн үйл явдлаас болж Монголын ард
түмэн нэгэн сэтгэлээр биш хоёр салаа замын үзүүрт зогсож эргэлзээ
тээнэгэлзээ дүүрэн нүдээр ирээдүйгээ харсаар хоцров бололтой.
Ямартаа
ч "Босоо Хөх Монгол"-ын удирдах зөвлөлийн дарга Ц. Баяраа 2015 оны 2
сарын 23-наас 24-нд шилжих шөнө яг юу болсон талаар фэйсбүүкдээ ийнхүү
бичиж, бухимдалаа илэрхийлсэн байна.
"Өлсгөлөн
зарлагсад маань - Биднийг албадан буулгах үед тус тусд нь авч явж
олон өөр эмнэлэгүүдэд тараахыг та нар маань бүү зөвшөөрөөрэй хэмээн
хүсэлт тавьсан. Миний бие тэнд байсан залуустаа хандан - бид цагдаа
нартай нэг зүйл тохиролцох хэрэгтэй байгаа. Тиймээс гэрээ тойрж
зогсоод элдэв үймээн гаргаж болохгүй байхыг сануулаад тэднийг хүлээж
байв. Бид 50 хүрэхтэй үгүйтэй цөөхүүлээ байсан. Эргэн тойрны бүх замууд хаагдаж биднийг зоригсодыг орох боломжгүй болгочихсон байлаа. Удалгүй
500 гаас доошгүй цагдаа нар бүслэн авсан бөгөөд цагдаагийн хурандаа
нар Чингэлтэй дүүргийн засаг даргын захирамжыг уншиж шаардлагыг
хүлээн авахгүй бол арга хэмжээ авахаа хатуу анхааруулав. Бид хариуд нь
өлсөгчидийг нэг эмнэлэгт нэг дороо байлгана гэвэл шаардлагыг хүлээн
авахаа мэдэгдэв.
Цагдаа
нар зөвшөөрч ингээд өлсөгчидийг хүлээн авах болж аль аль нь гэр тойрон
хамгаалах залуус болон бүсэлсэн цагдаа нараа татаж байтал нэгэн
зохион байгуулалтай гэмт хэрэгтэй тэмцэх газарын ажилтан гэж
танилцуулсан нөхөр хэдэн цагдаа нартай хамт надруу гэнэт дайран хүчээр
чирж явах замдаа Баяраа гуай та эсэргүүцэл үзүүлэхгүй шүү хэмээн
хашгирч байв. Би – тавьчих би өөрөө алхаад явчихья гэсэн боловч үг
маань тоосонгүй бараг дамнуулан одлоо. Энэ хооронд орчин тойрныг
ажиглтал хойхон талд Бээжин чирэгдэж явсан бөгөөд зарим залуусын гар
утас камерийг булаан авч байгаа харагдсан . намайг нэгэн пургоны
хаалгаар чихэж оруулах үед тэнд Төмөрхуяг аль хэдийн баригдчихсан сууж
байв. Бид хоёрт хүнд гэмт хэрэгтэн авч яваа мэт хандсанд гайхав
.Цагдаа нар машинд яг мах ачсан мэт дүүрэн чихэлдэн дээрээс
давхарлалдан хэвтэцгээж Чингэлтэйгийн 1 р хэлтэст сүр жавхлантай
буулаа .
Тэнд
биднийг тус тусдаа өрөөнүүдээр байцааж удаан саатуулсаныг хэлэх
юун.байцаагдаж байх дундуур орж ирсэн нэгэн их том дарга бололтой
хөгшин төгцөг надаас ямар нэг алга болсон хүнийг асууж нэлээд хэрүүл
өдөж өдөж гарсаныг эс тооцвол бусад байцаалт нь хэвийн явагдлаа.
Одоогоор зарим нь суллагдсан . харин нэгэн жирэмсэн эмэгтэйг хорисон.
Мөн шөнө энэ бүх зүйл болж дууссаны дараа 2 залуу талбайд очиж дээл
нөмөрөн хэвтэж эсэргүүцэлээ илэрхийлж байгаад баригдан хоригдсон гэх
мэт зүйлс болж өнгөрлөө. Яахав цагдаа нар тушаал биелүүлдэг юм байж
гэхдээ бөөсөнд хутга гэж ингэж сүр бадруулан сүржигнэсний учир юу
вэ.? Ийм үйлдэлээрээ эх орончдыг айлгах тухай бодож байгаа бол
эндүүрч байгааг тэр дээрээс тушаал буулгасан эрхэмд хэлчихий."
Энэ
мэдээллээс үзвэл сайн дураараа өлсгөлөнгөө зогсоосон хэмээн бурж байгаа
цагдаа нар болон төрийн гар хөлүүдийн мэдээлэл иргэдийг талцуулах гэсэн
мөнхүү "Урт нэртэй хууль"-ндаа өөрчлөлт оруулж, "Ноён уул"-аа зарснаа
далдлах гэсэн санаархал далдхан явагдаад байна уу хэмээн хардах сэтгэл
төрсөөр л.
Эх сурвалж WWW.BOLOD.MN
ЧОЙ
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=8089
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
-
Сэтгэгдэл бичих