
Улсын тэргүүний тавдугаар сургууль саяхан бүрэн камержлаа. Сургуулийн гадна талбай болон хонгил, багш хегжлийн танхим гээд нийтдээ 20 шахам камер суурилуулсан байна. Сургуулийн орчинд гарсан хулгайг илрүүлэх, хаяж гээсэн зүйлээ олж авахаас эхлээд эд хөрөнгийн эвдрэл гэмтэл, сурагчдын дэг журам сайжирсан гээд олон эерэг үр дүн гарч эхэлжээ. Тус сургуулийг камержуулахад нийтдээ 8 сая төгрөгийн төсөвт өртөг гарсан ч сургуулийн захиргаа багийн Иргэдийн нийтийн хуралд асуудлыг оруулж, эцэг эхийн төлөөлөл болох Хэрлэн сумын Иргэдийн хурлын төлөөлөгч Л.Нарангэрэл, Г.Энхтуяа нарын дэмжлэгтэйгээр энэ ажил биеллээ олсон тухай сургуулийн захирал Ж.Болормаа ярив. Дорнод аймгийн хэмжээнд Ерөнхий боловсролын 25 сургуультай, эхнээсээ ийн камержиж эхэллээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=8111
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
-
Сэтгэгдэл бичих