Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын Засаг дарга П.Мөнхтөрийн санаачилгаар хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулах, түүнд нөлөөлөгч хүчин зүйлийн хяналт, тандалтыг сайжруулах, тэдэнд эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх, амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахаар Монголдоо анх удаа хүүхдийн шүдний өвчлөлийг эмчлэх иж бүрэн тоног төхөөрөмж бүхий шүдний кабинетыг Үндэсний лаборатори Хан-Уул цогцолбор сургуулийг түшиглэн байгууллаа. Дээрх кабинет нь Хэрлэн сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад үнэ төлбөргүй үзлэг хийж эмчлэх боломжийг бүрдүүллээ. Шүдний кабинетын тоног төхөөрөмж, эм тарианы материалд орон нутаг хөгжлийн сангаас 30 сая төгрөгийг шийдвэрлэж, цаашид эм, багаж хэрэгсэлд жил бүр 10 сая төгрөгийг шийдвэрлэж байхаар боллоо. 2015 оны 6 дугаар сард багтаан ерөнхий боловсролын сургуулиудын төгсөх ангийн сурагчдын шүдний өвчлөлийг бүрэн эмчлэх бол цаашид 3-4 жилийн дотор хүүхэд багачуудын шүдний өвчлөлийг бүрэн эмчлэх зорилт тавин ажиллаж байна.
Энэхүү кабинетыг байгуулахад байраар хангаж өгсөн Үндэсний лаборатори Хан-Уул цогцолбор сургуулийн захирал Г.Бүдтуяа, эмч, мэргэжлийн ажилтнуудаар хангаж өгсөн БОЭТ-ын захирал Д.Должин нарт талархал илэрхийлж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих