Дорнод аймгийн Баяндун сумын эрүүл мэндийн төвийн төрөх тасагт Улаанбаатар Пийс Авенью Ротари клубээс эх, нярайн нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг 2014.12.07-ны өдөр хүлээлгэн өглөө.
Эмнэлгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх нээлтийн үйл ажиллагаанд Баяндун сумын ИТХ-ын дарга Б.Баатарцогт, Улаанбаатар Пийс Авенью Ротари клубын үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч Э.Уранзаяа, Батжаргал болон Баяндун сумын уугуул Н.Шарав-Иш гуайн үр хүүхдүүд оролцлоо.
Эрүүл мэндийн төвийн төрөх тасагт 27 нэр төрлийн тоног төхөөрөмж өгсөн ба эдгээр тоног төхөөрөмжүүдийн дотор хэт авиан оношлогооны 2D зөөврийн аппарат, зөөврийн ургийн допплер, эх, ургийн монитор, эх барих эмэгтэйчүүдийн багаж хэрэгслийн иж бүрдэл, төрөх ор, амбу, нярайн яаралтай тусламжийн багц, суурин даралтын аппарат, инкубатор, зөөврийн автоклав, нэг удаагийн зүү тариур, бээлий, халад, маск зэрэг олон төрлийн тоног төхөөрөмжүүд орсон байна. Эдгээр тоног төхөөрөмжүүдээр хангагдсанаар эх хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжирна хэмээн эрүүл мэндийн төвийн хамт олон болон сумын ард иргэд баяртай байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих