Сумын ИТХ-ын 2013 оны 01 тоот тогтоолоор орон нутгийн хөгжлийн
сангийн 10 сая төгрөгийн санхүүжилтээр сэргээн засах эмчилгээний өрөөг
тоног төхөөрөмжөөр ханган тохижуулж, 2014 оны 04 дүгээр сарын 28-ны
өдрөөс эхлэн ашиглалтанд оруулан ажиллаж байна. Тус өрөөг нээснээс хойш
нийт 65 иргэн үйлчлүүлсэн ба эдгээр иргэдийн 20%-ийг хөгжлийн
бэрхшээлтэй иргэн эзэлж байна. Сэргээн засах өрөөнд хэт улаан туяаны
шарлагын аппарат-2 ш, нурууны массажны ор -1, аарцаг бариа заслын сандал
-1 ш, толгойны массажны аппарат -1 ш, хуянгийн аппарат -1 ш, хөлний
массажны аппарат -1 ш зэргийг байрлуулан тохижуулсан нь иргэдийн
талархлыг хүлээсан ажил болж байна.
Цаашид сэргээн засах тусламж үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор БНХАУ-ын Хайлаар хотын Монгол эмнэлэгтэй хамтран ажиллахаар төлөвлөж байна.
Эрүүл мэндийн газар

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих