Баяндун сумын Засаг дарга Б.Батжавын дэмжлэг, алт олборлолтын "Цэнгэг ориг” ХХК-ын санхүүжилт хөрөнгө оруулалтаар Баяндун сумын эрүүл мэндийн төв нь БНСУ-д үйлдвэрлэсэн рентген аппаратыг 2014.08.11-ны өдөр хүлээн авлаа.
Сумын эрүүл мэндийн төвд рентген аппараттай болсноор иргэд осол гэмтлийн улмаас Дорнод аймгийн БОЭТ-д очиж зураг авахуулахаар явдаг байсан байдал буурч, хүлээгдэл чирэгдэл багасна. Мөн осол гэмтлийг түргэн хугацаанд оношлож эмчилгээг хийх боломж бүрдэж байгаад эрүүл мэндийн төвийн хамт олон болоод сумын иргэд олон нийт талархалтай байна.
Эрүүл мэндийн газар
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих