Халхгол сумын Б.Тогтохтөрийн
нэрэмжит бүрэн дунд сургуулийн дэргэдэх "Өсвөрийн цагдаа” бүлгэмийн
сурагчидтай сумын ГХУССЗ-ийн нарийн бичгийн дарга Н.Ганбаатар,
Цагдаагийн тасгийн дарга Б.Батбаяр, чиглүүлэгч багш М.Оюунзул, бүрэн
дунд сургуулийн захирал Д.Оюунчимэг нар уулзалт хийж сурагчдын дунд
зохион байгуулж байгаа хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар
хийж байгаа ажлыг үзэж 2014 онд хийх ажлын төлөвлөгөөнд сумын
ГХУССЗ-ийн ажлын төлөвлөгөөнөөс тусгах ажлыг хэлэлцэн батлав.
Мөн 2014 онд "Өсвөрийн цагдаа” бүлгэмийн сурагчдын ажилд дэмжлэг үзүүлэх,хамтран ажиллах асуудлуудыг тодотгон сурагчдийн санал хүсэлтийг хүлээн авч ярилцлаа.
ИТХ-ын ажлын алба

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих