Манай сайтад мэдээлэгдсэн "уралдаанч хүүхдийн хуруу тасарчээ” гэсэн
мэдээллийн мөрөөр аймгийн ХГБХ-ийн мэргэжилтнүүд дараахь тайлбарыг
хийлээ.
"УРАЛДААНЧ ХҮҮХДИЙН ХУРУУ ТАСАРЧЭЭ, МОРИНООС УНАЖ БЭРТСЭН 4 ХҮҮХДИЙН НЭГНИЙХ НЬ ХУРУУ ТАСАРЧЭЭ” ГЭСЭН МЭДЭЭЛЛИЙН МӨРӨӨР ДОРНОД АЙМГИЙН ХҮҮХЭД ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТСЭЭС ХҮҮХДИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ МЭДЭЭЛЖ БАЙНА
Хэрлэн сум 2015.03.18
Орон нутгийн DNEWS сайтад 2015оны 03 дугаар сарын 17 ны өдрийн 13:21
минутад "Уралдаанч хүүхдийн хуруу тасарчээ”, мөн оны 03 дугаар сарын
18-ны 13:43 минутад Мedee.mn сайтад нийтлэгдсэн"Мориноос унаж бэртсэн
дөрвөн хүүхдийн нэгнийх нь эрхий хуруу тасарчээ” гэсэн мэдээлэлтэй
танилцаад тус хэлтсийн Хүүхэд, гэр бүл хамгааллын нэгжээс тухайн нөхцөл
байдлын талаар тодруулга мэдээлэл хийж байна.
Дорнод аймгийн МСУХ-ны тэргүүлэгчид, хяналтын зөвлөлийн гишүүд, сумдын
салбар хорооны тэргүүнүүд оролцсон өргөтгөсөн хуралдаанаар
шийдвэрлэсэнэнэ жил зохион байгуулагдах морин уралдааны товындагуу 2015
оны 03 дугаар сарын 15 ны Ням гарагт аймгийн МСУХ-ны 20 жилийн ойн
нэрэмжит дээд 3 насны хурдан морины уралдааныг Баянтүмэн суманд зохион
байгуулагдсан.
Уралдааны үеэр аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хөдөлмөрийн хэлтэс,
Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Цагдаагийн газар зэрэг байгууллагууд
хяналт тавьж ажилласан бөгөөд нийтдээ 380 гаруй хурдан морьдыг 195
хүүхэд унаж уралдуулсан.Дээрх байгууллагууд нь уралдааны аюулгүй байдлыг
хангах чиглэлээр хяналт тавьж, хүүхэд бүрийг гэнэтийн осолын даатгалд
100 хувь хамруулж, иж бүрэн хамгаалалтын хувцастай, эцэг эхээс нь
зөвшөөрөл авсан хүүхдийг уралдаанд оролцуулж, бүртгэлийг unaach.com
программд бүртгэж ажилласан.
Энэхүү уралдааны үед 4 хүүхэд унаж бэртсэн гэх мэдээлэл нь ташаа бөгөөд
их насны морьдын уралдааны үеэр 2 хүүхэд, азарга насны морьдын уралдааны
үеэр 1 мориноосоо унаснаас 2 хүүхэд нь ямар нэгэн ил далд шарх сорив
буюу бэртэлгүй харин Улсын алдарт уяач Цэндбаатарын их насны морь унасан
13 настай Н овогтой М ньгарааны зурхайгаас гарах үед төхөөрөмжинд морь
бүдэрсэнээс унаж баруун гарын эрхий хурууг гэмтээсэн бөгөөд Баянтүмэн
сумын эмнэлэгт боолт хийлгэж, улмаар Бүсийн оношлогоо эмчилгээний
төвийнхүлээн авах тасагт хүлээлгэн өгсөн.
БОЭТ-өөс авсан мэдээллээр онош: Хүүхдийн баруун гарын 1 хуруу угаараа тайрагдсан. Травматическая ампутация 1 пальца правой кистигэсэн оноштойгоор эмчлэгдэж байна.
Одоогоор хүүхдийн биеийн байдал баруун гар нь бага зэргийн зовиуртай хэвийн байна.
Хүүхдийн эрхийн байгууллагаас хүүхдийн эрсдлийн түвшин тогтоож, аймгийн
Цагдаагийн газарт энэ асуудалд гэм буруутай этгээдийг тогтоож өгөх
хүсэлт гаргасан ба хүүгийн ээжид Дорнод аймаг дахь МИГ даатгалын
салбараас хүүхдийн гэнэтийн ослын даатгалын нөхөн төлбөрийг авахад
бүрдүүлэх матераилын талаар зөвлөгөө өгч ажиллалаа.
Мэдээллийн сайтууд нь хүүхдийн эрхийн зөрчил дээр дуу хоолойгоо нэгдэж байгаа нь сайшаалтай ч албан ёсны мэдээлэл, эх сурвалжыг няглаж бодит, үнэн зөв мэдээлэл хүргэж байхыг зөвлөж байна.
Дорнод аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн:
Д.Цэрмаа /99579957/

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих