

Ямар ч юмыг өө сэвгүй хийж, ямагт таныг баярлуулах гэж хичээх болно. Бүсгүй таныг нүүрэндээ мишээл тодруулахыг чинь харахын төлөө тэр юу ч хийхээс буцахгүй. Хэр барагтай л гаргаад байдаггүй хүлцэнгүй зан араншинг харин ч нэг харуулж өгдөг гэнэ дээ.

Таныг түүнд ямар нэгэн юм ярих үед тэр үргэлж анхааралтай чагнана. Хэлсэн бүхэн чинь сайхан мэт санагдаж, хүсэл мөрөөдлийн далайд тань хамтдаа умбана.

3. Тэр үргэлж тантай холбоотой байна
Өдөржин сэтгэл сэргээсэн урмын үгтэй мессэж нисгэн, амьдралын эрч хүчийг тань сэргээж өгнө. Бичсэн мессэж бүрт тань аль болох хурдан хариу өгөх гэж хичээнэ.

Түүний алхам бүртээ таныг хүндэтгэж байгааг та мэдрэх болно. Машиндаа суулгахдаа хаалгыг тань онгойлж өгч, болзооны ширээнд урихдаа сандалд тань суулгах зэргээр тэр танд үргэлж хүндэтгэлтэй харьцах болно.

Тэр таны будаггүй төрхөд илүү татагдах болно. Элдэв маяггүй энгийн байхыг чинь илүүд үзэж, эрхэмлэх болно.

Таны хүсэлтийг биелүүлэхдээ тэр хэзээ ч цааргалахгүй. Хөнжлөөсөө цухуймгүй хүйтэн өдөр байсан ч хэрвээ таныг хүсэх юм бол тэр хэзээд юуг ч хийхэд бэлэн байх болно. Шөнө дөл болсон байсан ч хамаагүй хэрэв таныг хүсэх аваас, тэр таныг хаана ч байсан яваад л очно.

Тэр таныг дэргэд тань учиргүй магтаад байхгүй ч, хийсэн зүйл, гаргасан жаахан амжилтыг тань хүртэл бахархан ярьж, найз нөхөддөө магтаж гарна.Тэр тийм сайхан хүнтэй учирсан гэдгээрээ гайхуулж байгаа нь энэ.


URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=8687
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих