ОХУ-ын Москва хотод жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг
"Аэрофлот опен 2015" олон улсын шатрын наадам болж өндөрлөлөө. Өнгөрсөн
сарын 26-нд эхэлж 10 хоног үргэлжилсэн тус тэмцээнд манай улсаас их
мастер Ц.Батчулуун, Б.Гүндаваа, Б.Мөнгөнтуул, ФИДЕ мастер З.Бямбаа,
Б.Баярмаа, дэд мастер Ц.Бат-Эрдэнэ нар өрсөлдсөн юм. Шатарчид нийт есөн
өрөг тоглосноос "А" ангилалд тоглосон их мастер Б.Гүндаваа дөрөв,
Ц.Батчулуун гурван оноотой тэмцээнийг дуусгажээ. Харин "В" ангилалд
эрэгтэй олон улсын мастер, эмэгтэйчүүдийн их мастер Б.Мөнгөнтуул тав,
ФИДЕ мастер З.Бямбаа хоёр, Б.Баярмаа дөрөв, дэд мастер Ц.Бат-Эрдэнэ хоёр
оноотой тэмцээнийг өндөрлүүлсэн байна. Дашрамд дурдахад, их мастер
Б.Мөнгөнтуул таван оноо авснаар энэ тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд
түрүүлжээ.
ҮНДЭСНИЙ ШУУДАН

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих