
Шонх таван толгойн хүн чулууШонх таван толгойн хүн чулуу хэмээх энэхүү дурсгал өдгөө Үндэсний түүхийн музейд хадгалагдаж байна. Анх байсан газар нь Дорнод аймгийн Халх гол сумын төвөөс өмнө 7 км зайд орших Шонх таван толгой. Шонх таван толгойд хоёр хүн чулуу байсны нэгийг нь нийслэлд авчирчээ.Цагаан өнгийн гантиг чулуугаар уран чадварлаг цоолборлон урласан уг хөшөө нь бүрэн бүтэн үлдсэнээрээ бусад хүн чулуунаас онцлог юм. Түшлэгтэй исэр сандалд заларсан эр зүүн гартаа урт иштэй цомбон хундага барьж баруун гараа сандлын тохойвч дээр тавьж суусан байдаг.Шанаархаг эрүү, жирэвгэр хөмсөг, жартгардуу том нүдтэй.Бөмбөгөр оройтой, зузаан хүрээтэй, оройдоо жинс, ардаа залаа бүхий дүгрэг малгай өмсч, хоёр чихний араар багцалж боосон шибилгэр гэзэг унжуулжээ. Баруун ташаандаа мөлгөр булантай, зүүн ташаандаа дөрвөлжин хэлбэртэй хавтага зүүсэн нь онооны завсраар цухуйж харагдана.Сандлын хөл хоорондоо зөрөлдсөн ба уулзварт нь цэцэг хэлбэрийн тав гаргаж түшлэгийн арыг цэцгэн хээгээр чимжээ.Хүн чулууны хувцас, гэзэг, эд юмс, сандал зэрэг нь XIII-XIV зууны үеийн дурсгал болохыг гэрчилдэг.Шонх таван толгойн хүн чулууг 1962, 1969, 1984 онд судлан шинжилжээ.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=9106
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих