Гол экспортын бүтээгдэхүүн болох төмрийн хүдрийн дэлхийн зах зээл
дээрх үнэ огцом унаж буйтай холбоотойгоор Австралийн төсвийн орлого ирэх
дөрвөн жилд бараг 25 тэрбум австрали доллараар буурахаар байгаа талаар
тус улсын Эрдэнэсийн сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга буюу Сангийн
сайд Жоу Хокей мэдэгдсэн байна. Тиймээс тэрээр ирэх сарын төсөвтөө
төмрийн хүдрийн үнийг тонн тутмыг нь 35 ам.доллараар тооцохоор төсөөлж
буйгаа "Financial Review" сонинд ярьжээ. Өнгөрсөн арванхоёрдугаар сард
тус улсын Засгийн газар төмрийн хүдрийн үнийг 60 ам.доллараар төсөөлж
байжээ. Өнгөрсөн 2013 онд тонн нь120 ам.доллар байсан төмрийн хүдрийн
үнэ өнөөдөр дэлхийн зах зээл дээр 47 ам.доллар болж буураад байгаа юм.
ҮНДЭСНИЙ ШУУДАН

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих