Дорнод аймгийн Булган сумын Баян-Уул багийн нутаг "Хайчин” гэдэг газар /сумаас зүүн урагш 50 км-т/ өчигдөр хээрийн түймэр гарчээ. Түймрийн тухай дуудлагыг тухайн өдрийн 12:20 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, сумаас 40 иргэн, Баянтүмэн сумаас 14 иргэн, нийт 66 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Хулгар багийн нутаг "Дармын шанд” гэдэг газар /сумаас зүүн хойш 70 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг өчигдөр буюу 29-ний өдрийн 19:58 цагт Онцгой байдлын газар иржээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 18 албан хаагч, сум, орон нутгийн 51 иргэн, нийт 69 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Тус аймгийн Онцгой байдлын газраас асч байгаа түймэр нь Дорнод аймгийн Булган сумаас орж ирсэн түймэр байна гэсэн мэдээллийг өглөө.
Үүнээс гадна өчигдөр Дорнод аймгийн Дашбалбар сумын Номинт багийн нутаг "Дэлгэр нуур” гэдэг газрын хүлрийн цурамнаас тус аймгийн Чулуунхороот сумын 2 дугаар багийн нутаг "Харзын үзүүр” гэдэг газраар хээрийн түймэр орж ирсэн байна. Тухайн өдрийн 12:00 цагт дуудлага хүлээн авсан аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, Дашбалбар сумаас 31 иргэн, Чулуунхороот сумаас 11 иргэн, нийт 54 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж мөн өдрийн 22:35 цагт цурамд оруулжээ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих