Чөлөөт бөхийн хүрээнийхэн, дасгалжуулагчид, холбооны зарим албан тушаалтнууд санал нэгдэн "Монголын чөлөөт бөхийн холбоог шинэчлэн зохион байгуулах Түр хороо" байгуулсан байна. Тэд маргааш "Монгол ньюс" мэдээллийн төвд 12.00 цагаас мэдээлэл хийх юм. Энэ үеэр МЧБХ-той холбоотой зарим баримтыг дэлгэж, холбооны хэвийн үйл ажиллагаа алдагдаж, тамирчин, дасгалжуулагчдын тэмцээн, уралдаанд оролцох эрх, боломжийг зөрчиж байгаа зэрэг бусад асуудлыг хөндөн мэдээлэл хийх юм. Хэвлэлийн бага хурлын дараа Түр хорооны гишүүд МЧБХ-нд Шаардах бичиг хүргүүлэхээр болжээ .Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох гэж байсан гурван тамирчин визний асуудлаас болж саатуулагдан, эх орондоо ирсэн . Хуурамч визний асуудлаас болж тамирчид тэмцээнд оролцож чадаагүй нь Монголын Чөлөөт бөхийн холбоог шинэчлэх ажлыг эрчимжүүллээ.
ЭХ СУРВАЛЖ : TIMES.MN

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих