УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн хүү Б.Улам-Өрнөх удахгүй Худалдан авах ажиллагааны газрын дарга болох гэнэ. Түүний хувьд төрийн албанд ажилласан туршлага бага залуу хүн аж. Худалдан авах ажиллагааны газрын өмнөх дарга Д.Энхжаргалыг одоогоос сарын өмнө ажлаас нь чөлөөлсөн. Харин оронд нь Б.Улам-Өрнөхийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон юм. Худалдан авах ажиллагааны шалгаруулалтын ил тод байдал, шударга үйл явцыг хангах зорилготой тус газрын экс дарга Д.Энхжаргалыг ашиг сонирхлын зөрчилтэй зэрэг шалтгаанаар АТГ-аас шалгасан учраас ажлаас нь чөлөөлсөн байдаг.
Тэгвэл түүний оронд түр томилогдоод буй Б.Улам-Өрнөхийг удахгүй жинхлэхээр болжээ.
Т.Сар

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих