
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг Арабын Нэгдсэн Эмират улсад ажлын айлчлал хийх үеэр тус улсын "СI” банктай хамтран ажиллах санамж бичигт тус банкны удирдлага болон Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт нар гарын үсэг зурсан байна. Энэхүү санамж бичигт гарын үсэг зурснаар бүтээн байгуулалтын том төслүүдийг санхүүжүүлэх нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын санг Монголд байгуулах боломжтой болж байна. АНЭУ-ын "CI” банк нь тус улсын санхүүгийн байгууллагуудын хамтарсан групп юм. Монгол Улсын Засгийн газраас бонд гаргасан тохиолдолд худалдан авч, хамтран ажиллахаа тус банкныхан илэрхийлжээ. Түүнчлэн манайд байгуулагдах хөрөнгө оруулалтын энэ сан бүтээн байгуулалтад оролцож буй компани, аж ахуйн нэгж, хувийн хэвшлийг дэмжих зорилготой бөгөөд хөрөнгө оруулалтын ийм сан манай улсад хэрэгтэй байгааг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга онцолсон байна.
Эх сурвалж http://www.info.mn
С.НАРАН

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=9677
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих