
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Япон улсад хийж буй айлчлал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тэрбээр тус улсын хийж буй айлчлалынхаа хүрээнд дипломат визийг чөлөөлж, энгийн визийг олон удаа олгодог болгохоор шийдвэрлүүлээд байгаа юм. Энэ талаар болон Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Япон улсад хийж буй айлчлалын талаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгээс тодрууллаа. Тэрбээр Ерөнхийлөгчийн айлчлалын албан ёсны төлөөлөгчөөр хамт явж байгаа юм.
-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Япон улсад хийж буй айлчлал болон Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэтэй хийсэн хэлэлцээрийн талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон улсад ажлын айлчлал хийж байна. Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэтэй жилийн өмнө л уулзаж байсан. Энэ хугацаанд хоёр лидер долоон удаа уулзсан байгаа нь Монгол Улс, Япон улсын харилцаа ямар эрчимтэй байгааг харж болно. Монгол, Японы харилцаа чанарын шинэ түвшинд шилжиж байна гэж хэлж болно. Япон улс 1990 оноос хойш дэмжиж тусладаг, тусламж үзүүлдэг байсан бол одоо түншийн хэмжээнд хүрсэн байна. Япончууд өөрсдөө ч "Бид зөвхөн өгөөд байдаг биш. Бидэнд хэрэгтэй зүйлсийг харилцан өгөлцөх хамтын ажиллагааны хэлбэр рүү орж байна. Үүний үндэс нь эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр юм” гэж байна. Хэлэлцээрийг манай талаас ч амжилттай хийсэн анхны чөлөөт худалдааны хэлэлцээр. Хэлэлцээрийг өнгөрсөн долоо хоногт Японы талаас нэлээд шахаж, дээд танхимаараа баталлаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч айлчлах гэж байгаа гэж мэдэгдсэн нь сайн дохио болж, хэчнээн ажилтай байсан ч парламентаараа хоёр гурван өдөр хэлэлцэж байж баталлаа. Эдийн засгийн хүчин чадалтай, дэлхийд эдийн засгаараа гуравт жагсаж байгаа улстай өргөн дэлгэр харилцах ёстой. Тиймээс ирээдүй рүүгээ чиглэсэн харилцааг хэлэлцээрийн үеэр болон Японы улсын Ерөнхий сайд Шинзо Абэтэй хийсэн зоогийн үеэр ярилцсан. Үүнд зохицуулах асуудлууд ч бий. 1990-ээд оны үед маш олон улстай давхар татварын хэлэлцээрийг байгуулж байсан боловч Ази дахь гол түнш Япон улстай байгуулаагүй байсан юм байна.
-Тэгээд тодорхой үр дүнд хүрч чадав уу?
-Давхар татварын хэлэлцээрийг байгуулъя гэж зарчмын хувьд тохирлоо. Энэ хэлэлцээрийг байгуулснаар санхүүгийн ихээхэн хүчин чадалтай Японы зүгээс хөрөнгө оруулалт орж ирэх, санхүүгийн үүд хаалгыг нээх боломжтой. Жишээлбэл, маш олон санхүүгийн давхар татварын асуудлаас болж, Монгол Улсад хийх хөрөнгө оруулалтаа хязгаарласан байдалтай байдаг юм байна. Учир нь, Монгол Улсад хөрөнгө оруулахаар Монголд нэг татвар татна, ирээд дахиад нэг татвар татна гээд хөрөнгө оруулдаггүй байж. Энэ хэлэлцээрээр аль нэг газар нь, хамгийн бага татвар авч байгаа газар нь л татвар төлдөг байхаар зохицуулна. Ингэснээр Японы бизнесийн хүрээнийхэн, манай бизнесийн хүрээнийхэнд ч маш сайн дохио мессеж болж байна. Мөн нэг талаасаа Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзсан уулзалтын үр дүн. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулах үйл явцыг хийлээ. Парламентууд баталчихлаа. Одоо Засгийн газар ажиллах л үлдэж байна.
-Хэзээнээс хүчин төгөлдөр болох вэ?
-Хүчин төгөлдөр болгохыг Засгийн газрын хооронд байгуулна. Хоёр талын хамтарсан комисс байгуулагддаг. Комиссын хүрээнд 13 салбарын дэд хороонууд байгуулагдана. Хороо бүр тухайн салбарт хууль эрхийн ямар өөрчлөлт хийх ёстой, Япон улсын талд тохирсон тариф хөнгөлөлтөө ямар хугацаанд хэрэгжүүлэх вэ гэдгээ дуусгана. Гэрээ 5-7 жилийн хугацаанд бүрэн хэрэгжиж эхэлнэ. Энэ хугацаанаас хойш манай эдийн засагт том ач холбогдол өгнө гэж хүсэн хүлээж байна.
-Хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын талаас экспортлох хэчнээс бараа бүтээгдэхүүнд гаалийн тарифын бусад талын тодорхой хөнгөлөлтүүдийг үзүүлэх боломжтой вэ?
-Хэлэлцээрийг хоёр жилийн хагасын хугацаанд хийхэд 5200 нэр төрлийн барааг хоёр талаас авч хэлэлцэнэ. Зарим нь бол 100 хувь гаалийн татвараас чөлөөлж байна. Зарим нь 95 хувь, 40, 50, 70 хувь чөлөөлөх болно. Монголын хөрсөнд ургасан цэвэр бүтээгдэхүүнийг Японы зах зээлд оруулах хууль зүйн үндсийг бүрдүүлж өгч байна. Хувийн хэвшлийн энэ боломжийг ашиглах замыг төр нээж өглөө.
-Хэлэлцээрийн үеэр визний асуудал тодорхой үр дүнд хүрлээ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөөч?
-Айлчлалын үеэр хийгдсэн бас нэг сайхан мэдээ бол манай улс олон жилийн турш Япон улсаас визний хөнгөлөлт үзүүлэхийг хүсч ирсэн. Энэхүү асуудалд дэвшилт гарлаа. Дипломат пасспорттой иргэдийг Японы талаас визнээс чөлөөлөхөөр болж байна. Мөн энгийн пасспорттой иргэдэд нэг удаа виз олгохдоо гурван жилийн хугацаатай визийг олгохоор болсон. Ингэснээр бизнес эрхэлж байгаа иргэд явах бүртээ Японы Элчин сайдын яаманд очиж виз авах шаардлагагүй болж байна. Нэг удаа виз аваад гурван жилийн хугацаанд дуртай үедээ Япон улс руу явдаг, бизнес хийдэг, зорчдог замыг нээж өглөө.
-Виз хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?
-Зарчмын шийдвэр гарчихлаа. Ойрын саруудад хийнэ. Хоёр улсын Гадаад хэргийн яам техникийн нөхцөл дээр тохирох ёстой. Гадаад хэргийн сайдын хувьд ойрын саруудад асуудлыг шийдэж, олон нийтэд зарлах болно.
-Айлчлалын хүрээнд томоохон хөрөнгө оруулалтын асуудал яригдав уу?
-Эрчим хүчний асуудалд анхаарлаа хандуулж, цогцолбор хийе гэдэг асуудлыг ярилцлаа. Жишээлбэл, Япон улсын Засгийн газраас цахилгаан станцын технологоо зөвхөн Япондоо ашиглаад байх биш дэлхий даяар технологио нэвтрүүлэх ёстой, санхүүгийн бааз суурийг бэлдүүлэх ёстой гэж үзэж байгаа юм байна. Тиймээс Монгол Улсын эрчим хүчний салбарт онцгойлон анхаарч ажиллая гэсэн асуудлыг ярьж байна. Мөн төмөр замын асуудлыг их ярилаа. Ялангуяа Тавантолгойгоос зүүн тийшээ тавигдах төмөр замд Япон улсын тал анхаарч судалж оролцох асуудлыг ярьж байна.
Б.Чимэг
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Япон улсад хийж буй айлчлал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тэрбээр тус улсын хийж буй айлчлалынхаа хүрээнд дипломат визийг чөлөөлж, энгийн визийг олон удаа олгодог болгохоор шийдвэрлүүлээд байгаа юм. Энэ талаар болон Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Япон улсад хийж буй айлчлалын талаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгээс тодрууллаа. Тэрбээр Ерөнхийлөгчийн айлчлалын албан ёсны төлөөлөгчөөр хамт явж байгаа юм.-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Япон улсад хийж буй айлчлал болон Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэтэй хийсэн хэлэлцээрийн талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон улсад ажлын айлчлал хийж байна. Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэтэй жилийн өмнө л уулзаж байсан. Энэ хугацаанд хоёр лидер долоон удаа уулзсан байгаа нь Монгол Улс, Япон улсын харилцаа ямар эрчимтэй байгааг харж болно. Монгол, Японы харилцаа чанарын шинэ түвшинд шилжиж байна гэж хэлж болно. Япон улс 1990 оноос хойш дэмжиж тусладаг, тусламж үзүүлдэг байсан бол одоо түншийн хэмжээнд хүрсэн байна. Япончууд өөрсдөө ч "Бид зөвхөн өгөөд байдаг биш. Бидэнд хэрэгтэй зүйлсийг харилцан өгөлцөх хамтын ажиллагааны хэлбэр рүү орж байна. Үүний үндэс нь эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр юм” гэж байна. Хэлэлцээрийг манай талаас ч амжилттай хийсэн анхны чөлөөт худалдааны хэлэлцээр. Хэлэлцээрийг өнгөрсөн долоо хоногт Японы талаас нэлээд шахаж, дээд танхимаараа баталлаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч айлчлах гэж байгаа гэж мэдэгдсэн нь сайн дохио болж, хэчнээн ажилтай байсан ч парламентаараа хоёр гурван өдөр хэлэлцэж байж баталлаа. Эдийн засгийн хүчин чадалтай, дэлхийд эдийн засгаараа гуравт жагсаж байгаа улстай өргөн дэлгэр харилцах ёстой. Тиймээс ирээдүй рүүгээ чиглэсэн харилцааг хэлэлцээрийн үеэр болон Японы улсын Ерөнхий сайд Шинзо Абэтэй хийсэн зоогийн үеэр ярилцсан. Үүнд зохицуулах асуудлууд ч бий. 1990-ээд оны үед маш олон улстай давхар татварын хэлэлцээрийг байгуулж байсан боловч Ази дахь гол түнш Япон улстай байгуулаагүй байсан юм байна.
-Тэгээд тодорхой үр дүнд хүрч чадав уу?
-Давхар татварын хэлэлцээрийг байгуулъя гэж зарчмын хувьд тохирлоо. Энэ хэлэлцээрийг байгуулснаар санхүүгийн ихээхэн хүчин чадалтай Японы зүгээс хөрөнгө оруулалт орж ирэх, санхүүгийн үүд хаалгыг нээх боломжтой. Жишээлбэл, маш олон санхүүгийн давхар татварын асуудлаас болж, Монгол Улсад хийх хөрөнгө оруулалтаа хязгаарласан байдалтай байдаг юм байна. Учир нь, Монгол Улсад хөрөнгө оруулахаар Монголд нэг татвар татна, ирээд дахиад нэг татвар татна гээд хөрөнгө оруулдаггүй байж. Энэ хэлэлцээрээр аль нэг газар нь, хамгийн бага татвар авч байгаа газар нь л татвар төлдөг байхаар зохицуулна. Ингэснээр Японы бизнесийн хүрээнийхэн, манай бизнесийн хүрээнийхэнд ч маш сайн дохио мессеж болж байна. Мөн нэг талаасаа Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзсан уулзалтын үр дүн. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулах үйл явцыг хийлээ. Парламентууд баталчихлаа. Одоо Засгийн газар ажиллах л үлдэж байна.
-Хэзээнээс хүчин төгөлдөр болох вэ?
-Хүчин төгөлдөр болгохыг Засгийн газрын хооронд байгуулна. Хоёр талын хамтарсан комисс байгуулагддаг. Комиссын хүрээнд 13 салбарын дэд хороонууд байгуулагдана. Хороо бүр тухайн салбарт хууль эрхийн ямар өөрчлөлт хийх ёстой, Япон улсын талд тохирсон тариф хөнгөлөлтөө ямар хугацаанд хэрэгжүүлэх вэ гэдгээ дуусгана. Гэрээ 5-7 жилийн хугацаанд бүрэн хэрэгжиж эхэлнэ. Энэ хугацаанаас хойш манай эдийн засагт том ач холбогдол өгнө гэж хүсэн хүлээж байна.
-Хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын талаас экспортлох хэчнээс бараа бүтээгдэхүүнд гаалийн тарифын бусад талын тодорхой хөнгөлөлтүүдийг үзүүлэх боломжтой вэ?
-Хэлэлцээрийг хоёр жилийн хагасын хугацаанд хийхэд 5200 нэр төрлийн барааг хоёр талаас авч хэлэлцэнэ. Зарим нь бол 100 хувь гаалийн татвараас чөлөөлж байна. Зарим нь 95 хувь, 40, 50, 70 хувь чөлөөлөх болно. Монголын хөрсөнд ургасан цэвэр бүтээгдэхүүнийг Японы зах зээлд оруулах хууль зүйн үндсийг бүрдүүлж өгч байна. Хувийн хэвшлийн энэ боломжийг ашиглах замыг төр нээж өглөө.
-Хэлэлцээрийн үеэр визний асуудал тодорхой үр дүнд хүрлээ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөөч?
-Айлчлалын үеэр хийгдсэн бас нэг сайхан мэдээ бол манай улс олон жилийн турш Япон улсаас визний хөнгөлөлт үзүүлэхийг хүсч ирсэн. Энэхүү асуудалд дэвшилт гарлаа. Дипломат пасспорттой иргэдийг Японы талаас визнээс чөлөөлөхөөр болж байна. Мөн энгийн пасспорттой иргэдэд нэг удаа виз олгохдоо гурван жилийн хугацаатай визийг олгохоор болсон. Ингэснээр бизнес эрхэлж байгаа иргэд явах бүртээ Японы Элчин сайдын яаманд очиж виз авах шаардлагагүй болж байна. Нэг удаа виз аваад гурван жилийн хугацаанд дуртай үедээ Япон улс руу явдаг, бизнес хийдэг, зорчдог замыг нээж өглөө.
-Виз хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?
-Зарчмын шийдвэр гарчихлаа. Ойрын саруудад хийнэ. Хоёр улсын Гадаад хэргийн яам техникийн нөхцөл дээр тохирох ёстой. Гадаад хэргийн сайдын хувьд ойрын саруудад асуудлыг шийдэж, олон нийтэд зарлах болно.
-Айлчлалын хүрээнд томоохон хөрөнгө оруулалтын асуудал яригдав уу?
-Эрчим хүчний асуудалд анхаарлаа хандуулж, цогцолбор хийе гэдэг асуудлыг ярилцлаа. Жишээлбэл, Япон улсын Засгийн газраас цахилгаан станцын технологоо зөвхөн Япондоо ашиглаад байх биш дэлхий даяар технологио нэвтрүүлэх ёстой, санхүүгийн бааз суурийг бэлдүүлэх ёстой гэж үзэж байгаа юм байна. Тиймээс Монгол Улсын эрчим хүчний салбарт онцгойлон анхаарч ажиллая гэсэн асуудлыг ярьж байна. Мөн төмөр замын асуудлыг их ярилаа. Ялангуяа Тавантолгойгоос зүүн тийшээ тавигдах төмөр замд Япон улсын тал анхаарч судалж оролцох асуудлыг ярьж байна.
Б.Чимэг

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих