
Тус өдөрлөгийн үеэр Эрүүл мэндийн газар, Асралт Үйлс, Мянганжаргалан, Ягаан цээнэ өрхийн эрүүл мэндийн төвүүд өөрсдийн тарьсан 300 ширхэг цэцэг болон архи, тамхины хор хөнөөлийн талаарх сурталчилгааны наалт зөвлөмж зэргийг ард иргэдэд гарын авлага болгон түгээж аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2015 оны 1 сарын 09-ны 04 тоот тогтоолоор батлагдсан "Архигүй амьдрал " хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн газрын дэргэдэх "Архигүй амьдрал " зөвлөгөө өгөх кабинетаар үйлчлүүлж архинаас татгалзсан 10 иргэдийг урамшуулж, гарын бэлэг гардууллаа. Мөн өдөрлөгийн үеэр ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд ангийн сурагчдын дунд " Архи тамхи бидний сонголт биш” гар зургийн уралдааныг зохион байгуулж амжилттай оролцсон хүүхдүүдийг гарын бэлэг, цэцгээр урамшууллаа.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих