Мэргэжилтнүүд хоол идэхийн хажуугаар юм уухыг хориглодог. Тэдний хэлж байгаагаар энэ нь хоолны үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг юм байх. Мэдээж юм уухгүйгээр иднэ гэдэг хэцүү л дээ. Тиймээс хүмүүс үүнийг мөрдөх нь маш цөөхөн байдаг. Гэхдээ хоолны шингэцээ хэвийн байлгая гэвэл ядахдаа л халуун бүлээн зүйл уух ёстой юм байна. Халуун хоол идэж байгаад хүйтэн зүйл уух нь ходоод гэдэс хямрах эхний шалтгаан болно.
Шинэхэн ногоо, салад идсэний дараа ходоод тань хямардаг уу? Тэгвэл тухайн хоол хүнсийг боловсруулахад хүндрэлтэй байгааг илтгэж байгаа хэрэг. Ногоог шинэ, болгоогүй байдлаар идэх нь биед ач тустай гэдэг ч ходоодонд боловсруулагдахдаа нилээд ажил шаарддаг гэнэ. Харин болсон хоол шингэхдээ амар байдаг юм байх. Тиймээс нэг хэсэгтээ салад, болгоогүй хоол хүнснээс татгалзах нь дээр.
Идэх бол бидний биеийн чухал ажиллагааны хэсэг. Харин хүмүүс энэ үйл явцад анхаарал муу хандуулдаг. Бид яарч сандарсан үедээ, гүйж байхдаа, алхаж байхдаа, стресстэй байх үедээ хоол иддэг. Ингэж идэх нь бидэнд хоол болохоос илүүтэйгээр хор болох нь олон. Яарч сандарсан үед хүн хоолыг зажлахгүйгээр шууд залгидаг. Том томоор орсон хоолыг шингээх гэж ходоод байнга ачаалалтай ажиллана.ходоод хямрахад хүрнэ. Ходоодны үйл ажиллагаа алдагдаж эхэлдэг. Мөн стресстэй үед хүн их иддэг.Тиймээс ямар ч тохиолдолд хоолоо тайван суугаад, уужуу тайван идэх хэрэгтэй.
Хоолыг сайтар зажилж идэх нь ходоодоо хайрлаж байгаа хэрэг. Хоол аманд орох үед ходоодруу дохио илгээгдсэнээр ходоод хоолыг боловсруулахад бэлтгэгддэг. Гэтэл зажлахгүйгээр хэт их хоолыг залгих нь ходоод хямрахад хүргэдэг байна.
Лаазалсан бүтээгдэхүүнүүд, химийн найрлага ихээр агуулсан бүтээгдэхүүнүүд мэдээж ходоодонд шингэхдээ муу байна. Мөн их хэмжээний махыг дангаар хэрэглэх нь бас муу нөлөөтэй. Түүний оронд жимс ногоо, амархан боловсордог хоол хүнсийг илүүд үз. Махыг хэрэглэж болох ч хажуугаар нь жимс ногоог хамт хэрэглэх нь системийн ажиллагааг дэмжидэг.
Хоол идсэний дараа идэвхтэй хөдөлгөөн хийх нь ходоодны үйл ажиллагаанд сайн байдаг. Гэхдээ хоол идсэний дараа шууд идэвхтэй үйлдэл хийх нь буруу. Харин хэсэг хугацааны өнгөрсөний дараа алхах нь сайн нөлөөтэй.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих