"Сонгууль-2016” тулааны өнгийг аймаг, нийслэл Улаанбаатараар
тодорхойлон долоо хоногийн Мягмар, Пүрэв гаригуудад манай сайт тоймлон
хүргэж байгаа билээ. Энэ удаад Дорнод аймагт хэн хэн нэр дэвшихээр
сонгуулийн сунгаа хийж буй талаар тоймлон хүргэхийг хичээлээ. Мэдээж
бидний мэдээлэл бол тойм зураг төдий зүйл болохоос албан ёсны
баталгаажсан мэдээлэл биш гэдгийг уншигчдадаа сануулахад илүүдэх юүн.
2012 оны сонгуулийн үр дүнд Дорнод аймгийн 80
мянга орчим хүн амыг МАН-аас нэр дэвшсэн Н.Номтойбаяр, бие даагчдаас
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нар УИХ-д төлөөлөн сууж буй. Тэд
сонгогдсон тойргоо тийм ч амархан тавиад туучих сонирхолгүй байгаагаас
ирэх зургадугаар сарын сонгуульд Дорнод аймагтаа оройлон оролцоно гэж
мэдэгджээ.
АН. Чухам
хэнд нь итгэл үзүүлбэл илүү найдвартайг тус намынхны мэргэн ухаан мэдэх
хэрэг биз ээ. УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд М.Зоригт энэ жилийн
сонгуульд Сүхбаатарын тойргоо Дорнодынхоор солих бодолтой гэдгээ ил тод
зарлаад байгаа. Тэрээр 2004-2008 онд Дорнодчуудын төлөөлөл болон УИХ-д
сууж байсан ч 2008 онд ялагдсан юм. Түүний залгамжийг УИХ-д авсан АН-ын
хүн бол ССАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан, Ардчилсан намын
Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн П.Алтангэрэл юм. Тэрээр Чойбалсан
хотын захирагчаар ажиллаж байснаараа бусад нэр дэвшигчээс давуу талтай.
Өвөрхангай гаралтай ч нутагт нь өөриймшиж дотноссон П.Алтангэрэлийг
дорнодчууд хүнийрхэж гадуурхдаггүй. Хэл уран зохиолын багш болоод ч тэр
үү бусдыг уяраах, татах увидастайг гайхдаг юм билээ. Тиймээс
П.Алтангэргэлийг алагчлан үзэхгүйгээр хүлээж авах магадлал өндөр.
Дээр нь Дэлхийн буриадын холбооны дэд тэргүүн С.Билэгсайхан, Төрийн
өмчийн хорооны дарга асан, Дорнодын нутгийн зөвлөлийн дарга
Д.Цогтбаатар, АН-ын залуу боловсон хүчин "Глобал удирдагч сан”-гийн
үүсгэн байгуулагч Б.Отгонбат гээд сойх "хурд” олон бий. Б.Отгонбатын
хувьд ИЗНН-ын угшилтай нэгэн бөгөөд нутгийн бөхчүүдээ дэмжин тэтгэж
ирсний дээр бусад нэр дэшигчдээсээ боловсролын хувьд толгой илүү хүн.
Тэдний
эхэнд Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа жагсчээ. Түүний араас аймгийн
АН-ын дарга, цагтаа Засаг даргаар ажиллаж байсан Д.Цэрэнчимэг, тус
аймгийн халамжийн газрын дарга Б.Мөнхцэцэг нарын хүүхнүүд УИХ-ын
сонгуулийн сунгаанд хэдийнээ гарчихаад байгаа юм.
МАН. Шинэчилсэн сонгуулийн хуулийн өндөрлөсөн босгонд бүдрэхгүйн тулд Тэрбээр урдах сонгуулийн адил бие даан нэр дэвшээд сонгогдох магадлал
бага гэдгийг мэдэрсний дээр бие даан сонгогдоод ч ажиллахад хүнд гэдгийг
биеэрээ мэдэрсэн бололтой. Түшиж болох улс төрийн хүчнээр МАН-ыг
сонгож, намын даргад нь хандан хэд хэдэн удаа уулзсан гэх мэдээлэл
түүнийг хаанаас угшилтайг илтгээд өгнө. Дорнодчуудын хувьд Х.Болорчулуун
харь хүн биш. Нутгийн хүргэн болж очсоноосоо хойш газар тариалан, гурил
үйлдвэрлэлийн салбарт магнат болтлоо өсч торниход нь сайн хадмын түшиг
тун их байсны сацуу мань эр ч "хүргэн хүүгийн хүч”-ийг үзүүлж, нутаг
орондоо хоёргүй сэтгэлээр зүтгэсэн гавьяа бий. Хэрэв Х.Болорчулуун
МАН-ыг түшиглэн МАН-аас нэр дэвшихээр бол уг намаас өмнө нь сонгогдсон
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр зайгаа тавьж өгөх үү. Дорнодчууд 2012 онд
Н.Номтойбаярыг нэр дэвшихэд аймаг орныг хөгжүүлэх мөнгөний уурхай ирлээ
хэмээн итгэж байсан бол тэр үнэлгээ өнөөдөр өөрчлөгджээ. Тиймээс Номтой
хүүгийн хувьд энэ удаагийн сонгууль тун ч амаргүй, хүнд даваа байх болов
уу.
Уг нь Гэвч
нутгийн уугуул МАН-ын үнэнч гишүүн Д.Одбаярыг хоёронтоо УИХ-д
суулгасан. Нутгийн хүүгийн өгөөж буян нь хүний хүнээс илүүрхээгүйд
Дорнод нутгийнхан ихэд гонсойсон гэдэг. Гэвч Д.Одбаяр дахин нэр дэвших
аваас хүний нутгийн бурханаас өөрийн нутгийн чөтгөрийг илүүд үзэхийг хэн
мэдлээ. Цагтаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Д.Одбаяр хоёр Дорнодын дошин
дээрээ ана мана үздэг нэгэн үеийг "лидерүүд” байсныг мэдэх хүн тус
аймагт цөөнгүй бий. Тус аймагт МАН-аас нэр дэвшиж болох ганц эмэгтэй нь
"Бишрэлт трейд” компанийн захирал Б.Ундармаа. МАН
дотроо багагүй нөлөөтэй энэ хатагтайн хувьд Дорнодын тойргийг сонгох
болсон шалтгаан тодорхойгүй ч намынхан нь муугүй давхичих магадлалтайд
тооцоод байгаа сурагтай.
Энэ удаагийн сонгуульд МАН-аас нэгэн битүү морь сойх сураг байна. Тэр
бол хуульч Б.Энхбаяр. УИХ-ын МАН-ын бүлгийн зөвлөхийн албан тушаалыг
хашиж, Үндсэн хуулийн Цэц хүртэлх бүхий л маргаан мэтгэлцээнд хамгийн
идэвхтэй оролцдог энэ залууг нутгийн олон хуучин цагийн аймгийн дарга
Баттөмөрийн хүү гэдгээр нь андахгүй. "Нутаг нугаа гэсэн сэтгэл нь эцгийн
дайтай байх аваас энэ залууг сонгоход алзахгүй” хөгшид нь хуучилж
суугаа сурагтай.
ИЗНН. Энэ намынханд Дорнод нутаг ээлтэй. Тиймээс ч С.Оюун хатагтайд хоёронтоо /нөхөн сонгуулийг оруулан тооцвол/
итгэл хүлээлгэсэн билээ. Могой тасравч гүрвэлийн дайтай гэдэгчлэн
ИЗНН-ын нэр хүнд тус аймагт бүдгэрсэн ч арилаагүй. Харин түүнийг сэдээж
сэдрээх, итгэж болох сайн хүнийг олж сонговоос дорнодчууд ИЗНН-д УИХ-ын
гишүүний сэнтий бэлэглэхэд гайхах зүйлгүй.
ХҮН. Учир нь тус намын дэд дарга /хуучин дарга нь асан/ С.Боргил Дорнод
нутгийн уугуул. Тэрбээр наран ургах нутагтаа өөрийн гэсэн орон зай,
дэмжигчидтэй төдийгүй дорнодчууд шинэ нам хүчин, шинэ хүнийг дэмжихдээ
бусдаас гаргуу нь нутгийн хүүг төр түшилцэхэд туслахгүй гэх баталгаагүй.
Ийнхүү нөлөө бүхий цөөн намаас Дорнод аймгийн хоёр тойрогт хүч үзэх
магадлалтай хүний тоо гар хөлийн хуруунаас ч давж мэдэх нь. Харин өмнөх
сонгууль шиг бие даан нэр дэвших зоригтон хараахан гарахгүй нь бололтой.
УИХ-ын сонгуульд Дорнод нутгийнхан хэнд итгэл үзүүлж, УИХ-д сонгож
байсныг доорх жагсаалтаас харж болно.
1996 онд Ардчилсан холбоо эвсэл С.Билэгсайхан, С.Зориг, Д.Энхбаатар
2000 оны сонгуульд МАХН-ын Б.Баатарзориг, Д.Базарсад, ИЗН С.Оюун
2004 онд МАХН-аас Д.Одбаяр, Эх орон ардчилал эвсэл М.Зоригт, Ж,Батхуяг
2008 онд АН-ын П.Алтангэрэл, МАХН-аас Д.Одбаяр, Ц.Шинэбаяр
2012 онд бие даан нэр дэвшигч Х.Болорчулуун, МАН-ын Н.Номтойбаяр
Д.ЦЭЭПИЛ
Эх сурвалж: www.news.mn