"Хорт хавдрын эсрэг Дэлхийн өдөр”-өөр Бүсийн оношлогоо эмчилгээний
төв, "Ягаан цээнэ” өрхийн эрүүл мэндийн төв хамтран Элэгний хорт хавдрыг
эрт илрүүлэх стратегийн хэрэгжилтийн хүрээнд Элэгний хорт хавдраас
урьдчилан сэргийлэх хэт авиан оношилгоо, элэгний "В”, "С” вирус илрүүлэх
шинжилгээ, сургалт мэдээлэл бүхий "Хорт хавдраас урьдчилан сэргийлье”
нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж Хэрлэн сумын 1, 5, 8, 10 дугаар
багийн иргэд идэвхитэй хамрагдлаа.
БОЭТ болон "Ягаан цээнэ” өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч,
эмнэлгийн тусгай мэргэжилтэн, эмнэлгийн ажилчдад "Ходоодны хорт хавдраас
урьдчилан сэргийлье”, диспансерийн хяналтын өвчтөнүүдийн ар гэрийнхэнд
"Хавдартай өвчтөн түүний ар гэрийнхэнд үзүүлэх дэмжих үйлчилгээ”,
иргэдэд элэг, ходоодны хорт хавдраас урьдчилан сэргийлэх сургалтыг
зохион байгуулав.
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Хорт хавдрын эсрэг Дэлхийн өдөр”-ийн хүрээнд зохион байгуулж буй үйл ажиллагаа болон элэг, ходоодны хорт хавдрын урьдчилан сэргийлэлтийн талаар мэдээлэл, сурталчилгааг хийж байна.
БОЭТ-ийн Хавдар, хөнгөвчлөх эмчилгээний тасгийн эрхлэгч,
"Хорт хавдраас сэргийлэх, хянах дэд хөтөлбөр”-ийн
аймгийн зохицуулагч Г. Саранцэцэг
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих