Дорнод аймгийн Дашбалбар сум нь 1925онд
байгуулагдсан. Дашбалбар сум нь 871315 га газар нутагтай.
Сэвсүүл-Жараахай, Харзат, Чух, Номинт, Улз гэсэн 5 багийн нийт 905 өрхөд
3272 хүн амьдардаг.Хүн амын 90 хувь нь нутгийн уугуул буриад ястан, 10
хувь нь халх болон бусад үндэстэн ястан болно. Сумын төвд 216 өрхөд 791
хүн амьдардаг.Хүн амын тоогоор Дорнод аймгийн 14 сумаас 4-д, газар
нутгийн хэмжээгээр 5-д ордог сум юм.
Газар зүйн байршил
Монгол
орны зүүн хойд хязгаарт хойд талаараа ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаар,
баруун урд, баруун талаараа Баяндун, Сэргэлэн сум, зүүн урд талаараа
Чулуунхороот, Гурванзагал сумдтай хиллэдэг.
- Улаанбаатар хотоос 755 км,
- Дорнод аймгийн төвөөс 185 км алс зайд
оршдог.
Байгаль, газар зүйн онцлог
Газар
зүйн онцлог. Далайн төвшнээс дээш 650-700 м өргөгдсөн.Физик газар зүйн
хувьд Хэнтийн захын уулсын мужид хамаарагддаг.Тус сумын нутаг нь сахлаг
ургамлаар элбэг, бүх нутаг дэвсгэрийн 96.6 хувийг бэлчээр, хадлангийн
талбай эзэлдэг байна.
Цаг уурын нөхцөл
Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.
- 1 дүгээр сарын дундаж температур -30,3°С
- 7 дугаар сарын дундаж температур +26,0°С
- жилийн дундаж салхины хурд 4-5м/с
- жилийн хур тунадасны нийлбэр 264-300мм
Харзат багийн товч танилцуулга
Эрхэм зорилго
Төрийн үйлчилгээг ард иргэдэд хөнгөн шуурхай хүргэж, төр иргэний хамтын ажиллагаа, итгэлцлэлийг бэхжүүлэхэд оршино
Дорнод
аймаг Дашбалбар сумын Харзат баг нь Улсын нийслэл Улаанбаатар хотоос
810 км, аймгийн төвөөс 260 км, сумын төвөөс 60 км алслагдсан Монгол
улсын зүүн хойд хязгаарын хилийн баг юм.
Сумын төвийн хойд болон
баруун хойдхэсэгт байрладаг ба Баяндун сум, Чулуун-Хороот сум, ОХУ-тай
хил залгаа хөршийн харилцаатай оршдог.
Харзат баг нь хээрийн бүсэд
багтах бөгөөд хойд талаараа ой модны багахан хэмжээний нөөцтэй далайн
түвшинээс дээш 800 -1100 м өргөгдсөн уул нуруудтай газрын гадаргын ус их
үед булаг шанд нуур цөөрөм ихтэй байдаг.
2013 оны жилийн эцсийн
байдлаар 158 - өрхийн 553 -хүн амтайгаас эрэгтэй-281, эмэгтэй-260,
өндөр нөстөн-45, хөдөлмөрийн насны-339 , 16 – 35 насны 212 залуучууд,
0-5 насны 73 хүүхэд, өрх толгойлсон эмэгтэй-26, өрх толгойлсон
эрэгтэй-18, Их, Дээд сургуульд сурч байгаа оюутан-22, ерөнхий боловсрлын
бүрэн дунд сургуульд-112 сурагч сурхаас 100% хамрагдаж байна.
Амьжиргааны
баталгаажих түвшингээс дээгүүр орлоготой – 28, бага орлоготой – 79,
ядуу – 33, нэн ядуу – 15 өрх байна. Тус багийн 70 өрх 113 ширхэг
техник хэрэгсэлтэйгээс хоёр дугуйт – 53, Трактор – 23,суудлын машин –
15, ачааны машин – 22.
Малчин өрхийн ахуйн зарим үзүүлэлт 104 малчин
өрхийн 91 өрх нь нар, салхины сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй,
Өвөлжөөндөө тохилог сууцтай өрх – 30, Сарвчтай хашаатай – 71, гүн өрмийн
худагтай – 11, гар худагтай – 68, Хадлангийн машин, механизмтай – 32
өрх байна.
Мөн 2012 оны жилийн эцэст нийт 41280 толгой мал
тоолуулснаас тэмээ-211, адуу-5044, үхэр-3227, хонь-22679, ямаа-10119
толгой тус тус байна
Нийт 396264 га нутаг дэвсгэртэй. Малчид 68-н
байрлалд хаварждаг. Өвөлдөө Хөдөө тосон, Ацнууд, Мойлт, Хорины гол,
Хүлээ бүрд, Эрхэт, Бор өндөр, баруун, зүүн Бэрх, Сумтын хөндий, Улз
голын сав нутгаар өвөлжиж бэлчээрийг тухайн оны бэлчээрийн менежментын
дагуу бүрэнашиглаж байна. Жилийн дундаж ургацын хэмжээ g = 9.3
ц/г
Харзат багийн ИНХ-ын дарга Б.Мягмарсүрэн, Засаг дарга
Г.Ганболд хүний эмч С.Хоролсүрэн, малын их эмч Ж.Эндэх-Очир, Ахмадын
хорооны дарга Д.Дуламсүрэн, эмэгтэйчүүдийн салбар зөвлөлийн дарга
Д.Дэлгэрмаа, Залуучуудын холбооны дарга П.Гансүх нарын
бүрэлдэхүүнтэйгээр "Алхам бүр зорилготой Амжилтын төлөө" уриан дор
төрийн үйл ажиллагааг ард иргэдэд хүргэн ажиллаж байна.
ДАШБАЛБАР СУМЫН СЭВСҮҮЛ –ЖАРААХАЙ
БАГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Тус баг нь сумын төвөөс баруун тийш 220059 га газар
нутагтай, баруун урд талаараа Баяндун сум, Сэргэлэн сум, Гурванзагал
сум, зүүн хойд талаараа Чух, Улз, Харзат багуудтай тус тус хиллэдэг.
2005
онд ашиглалтанд орсон 112 метр кв-т талбай бүхий багийн Соёлын төвийн
модон барилгатай. Сумын төвөөс 30 км "Зүүн булагт” гэдэг газар
байрладаг.
Багт ИНХ-ын дарга Г.Туяа, Засаг дарга Д.Тэгшээ, Хүний бага
эмч Ө.Өнөболд, Эмэгтэйчүүдийн дарга Г.Туяа, Залуучуудын дарга Б.Батаа,
”Талын сүрэг” ТТБ эзэнтэй их эмч Т.Баясгалан, малын эмч Ш.Дамдинсүрэн
нарын бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг.
2012 оны жилийн
эцсийн хүн ам, мал тооллогоор нийт 245 өрхийн 933 хүн ам бүртгэгдсэн.
Үүнд: Эрэгтэй 488, эмэгтэй 445, өрх толгойлсон эмэгтэй 36, 0-15 насны
хүүхэд 305, 16-35 насны 374, 36-50 насны 140, 50-59 насны 65, 60-аас
дээш насны 49 хүн тус тус байна.
Манай баг нийт 152 малчин өрх,
машинтай өрх 48, мотоцикльтой өрх 98, трактортой өрх 16, нар салхины
сэргээгдэх үүсгүүртэй өрх 98, малын хашаатай өрх 107 тус тус байна. 2012
оны жилийн эцсийн мал тооллогоор нийт 39977 толгой мал тоолуулсан.
Үүнээс ээмээ 99, адуу 3924, үхэр 3021, хонь 21730, ямаа 11203 толгойг
тус тус тоолуулсан. 500-аас дээш малтай өрх 21, 1000-аас дээш малтай өрх
3, 2000-аас дээш малтай өрх 1 байна. Манай багийн малчин Тангадын
Батжав нь сумандаа хамгийн олон малтай өрхөөр манлайлж байдаг.
Манай
багийн газар нутагт Жонш, Хүдэр, Уран, Нүүрс, Алт зэрэг байгалийн
баялаг байдаг. Иймд Хятадын хөрөнгө оруулалттай "Шинь Шинь” ХХК, уул
уурхайн үйл ажиллагаа явуулдаг. Мөн ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн Монгол
Улсын Гавьяат нэгдэлчин Болдын Цэндэнханд, Улсын аварга малчин
Дондогсамбуугийн Базар, Улсын аварга саальчин Дугарын Долгор,
Балданжавын Буянжаргал, Болдын Үржинханд, Аймгийн аварга тэмээчин Будын
Шинж ,сүүлийн үед гарч байгаа Аймгийн сайн малчин Дугарын
Дашдорж,Тангадын Батжав, сумын сайн малчин Балдандоржийн Баярцогт,
Юрагийн Саранбөх, Буриадын Бадамцэрэн, Аймгийн алдарт уяач Цэрэнжавын
Төмөрчөдөр, Жамбалын Батчулуун, Сумын алдарт уяач Цээдашийн Базаргүр,
Тангадын Батжав, Лувсангийн Гантөмөр, Балдандоржийн Баярцогт,
Зундуйжамцын Чулуунбаатар, Батмөнхийн Батхуяг, Бадамжавын Болор-Эрдэнэ
нарын алдарт хурдан хүлгүүдээрээ алдар цуугаа мандуулж байдаг нутаг
билээ.
Багийн нутаг дэвсгэрт эмчилгээний зориулалтай Холбоогийн
шавар, Сайн чанарын Жараахайн рашаан ус булаг, ан амьтан элбэгтэй нутаг
юм.
Танилцуулга бичсэн:
Багийн Засаг дарга Д.Тэгшээ
ДАШБАЛБАР СУМЫН ЧУХ БАГИЙН
ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Чух баг нь сумын төвөөс зүүн урд буюу урд талд
144112 га талбайд нутаглан оршино. Тус баг нь хойд талаараа Номинт
багтай, зүүн талаараа Чулуунхороот сумтай, урд талаараа Гурванзагал
сумтай, баруун талаараа Сэвсүүл Жараахай багуудтай хиллэдэг.
Багийн
Иргэдийн Нийтийн хурлын даргаар Б.Батсайхан, Засаг дарга Ч.Чинболд,
хүний эмч Г.Дуламсүрэн, Залуучуудын дарга Н.Жаргалсайхан, Эмэгтэйчүүдийн
дарга Ц.Бямбацэрэн, Малын эмч Ж.Эндэх-Очир, сумын Иргэдийн
Төлөөлөгчдийн хуралд Төлөөлөгч Б.Шатарбал, Б.Батсайхан, Б.Батзориг нарын
бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.
Багийн төв сумаас
зүүн урагш 18 км оршдог. Чух багт 143 өрхийн 543 хүн ам амьдардаг бөгөөд
мал бүхий 40 гаруй, малчин 74 өрхийн нийт 37800 толгой мал
тоологдсоноос тэмээ 134, адуу 3483, үхэр 2424, хонь 22586, ямаа 9173
толгой байна.
Тус багт Чух, Шогой цагаан, Бул нуур гэх мэт нуур
булаг шанд, Аят, Дэл, Элтрүүд, Загал, Цог гэх мэтийн байгалийн сайхан
газрууд элбэг байдаг.
Танилцуулга бичсэн:
Багийн Засаг дарга Ч.Чинболд
НОМИНТ БАГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Номинт баг нь сумын төвөөс
хойт буюу зүүн хойт талд 108000 га талбайд нутаглан
оршино. Тус баг нь хойд талаараа ОХУлстай, зүүн талаараа
Чулуунхороот сумтай, урд талаараа Чух баг , баруун урд
талаараа Улз баг, баруун хойт талаараа Харзат багуудтай
хиллэдэг.
Багт ИНХ-н дарга Б.Батбилэг, Засаг дарга
Г.Ганцогт, хүний эмч Б.Оюунтуяа, залуучуудын дарга
Б.Соронзонболд, эмэгтэйчүүдийн дарга Д.Нямдулам, малын эмч
Б.Тунгалагтуяа, сумын ИТХ-н төлөөлөгч Б.Оюунтуяа, Б.Батбилэг, Д.Нямдулам
нарын бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг.
2011 онд
ашиглалтад орсон 112 метр кв-т талбай бүхий багийн төв нь модон
барилгатай. Сумын төвөөс 25-км зайд 14*8-н харицаатай багийн төв
байрладаг.
Номинт баг нь 2012 оны жилийн эцсийн хүн
амын тооллогоор 151 өрхийн 531 хүн ам, мал тооллогоор нийт 25454
толгой мал тоолуулснаас Тэмээ-39, Адуу-2405, Үхэр-1941, Хонь-13483,
Ямаа-7586 тус тус тоолуулсан байна. Жилийн эцсийн мал тооллогоор Номинт
багийн 100 малтай өрхийн, 72 малчин өрхтэй.
Тус
багийн нутагт нүүдлийн шувууд олноор ирдэг Хорин цагаан,
Дэлгэр, Хайчын цагаан, Давсан цагаан, Бүрд гэх мэт олон сайхан
нуур цөөрөм булаг шанд элбэгтэй нутаг билээ.
Танилцуулга бичсэн:
Багийн Засаг дарга Г.Ганцогт
ДАШБАЛБАР СУМЫН УЛЗ БАГИЙН
ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Тус баг нь 2880 га газар нутагтай. Зүүн урд
талаараа Чух баг, баруун урд талаараа Сэвсүүл Жараахай баг, хойд
талаараа Харзат баг, зүүн хойд талаараа Номинт багуудтай тус тус
хиллэдэг сумын төв баг юм.
Иргэдийн нийтийн хурлын дарга
Б.Нарантуяа, багийн Засаг дарга Б.Батмөнх, БИНХурлын Тэргүүлэгчид,
ахмад, залуучууд, эмэгтэйчүүд, идэвхтэн байгаль хамгаалагч нарын
бүрэлдэхүүнтэй ажлын алба бүрдүүлэн ажиллаж байна.
Баг нь Дөрөө,
Аят, Дун, Бор өндөр, Наанги, Овоот, Цагаан дэв гэсэн 7 хороололтой.
Багийн төвд тогтмол үйл ажиллагаа явуулж байдаг төрийн төсөвт
байгууллага 5, худалдаа үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж 15 байна. 2012
оны жилийн эцсийн тооллогоор 210 өрхийн 710 хүн амтай. Үүнээс эрэгтэй
355, эмэгтэй 355, 16-35 насны залуучууд нийт хүн амын 38.7 хувийг эзэлж
байна. Нийт 11319 толгой мал тоологдсоноос адуу 556, үхэр 1296, хонь
6062, ямаа 3405 толгой тоологдсон байна.
Багийн нийт иргэдийн 75 хувь нь сууцны тусдаа байшинд амьдардаг.
Өрх хүн ам, нийгмийн үзүүлэлтүүдийг харуулсан 30-35 төрлийн бүртгэл судалгааг тогтмол хөтөлж ажилладаг.
Тус
багаас ажил хөдөлмөр, урлаг спортын олон арван алдартнууд төрөн гарсны
дотроос Монгол улсын гавъяат нэгдэлчин, ахмад саальчин Цэндүүмийн
Дэнсмаа, Монгол улсын Үндэсний сурын спортын мастер Намсрайн Насандорж,
улсын тэргүүний ардын авъяастан, ахмад уран сайханч Гомбожавын Хандам
зэрэг одоо сум багтаа ажиллаж, амьдарч байгаа алдартнуудаа бахархан
дурсахад таатай байна.
БАГИЙН АЖЛЫН АЛБАНЫ АМЖИЛТААС...
2003,
2009 онуудад үйл ажиллагааны үр дүнгээр багуудын ажил дүгнэхэд тэргүүн
байр, 2010 онд аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан болзолт
уралдаанд амжилттай оролцож "Аймгийн тэргүүний сумын төвийн баг"-аар тус
тус шалгарсан.
Танилцуулга бичсэн:
Багийн Засаг дарга Б.Батмөнх