Монгол Улсын Засгийн газраас гаргасан болзлыг бүрэн хангасан дөрвөн сумыг хоёр жил тутамд шалгаруулж, урамшуулдаг.
Энэ удаад Дорнод аймгийн Дашбалбар, Төв аймгийн Жаргалант, Архангай аймгийн Эрдэнэмандал, Ховд аймгийн Үенчийг улсын тэргүүний сумаар шалгаруулж 100 сая төгрөгөөр шагнав.
Шагналын мөнгөний 90 хувийг тухайн суманд үйлдвэрлэл, үйлчилгээ өргөжүүлэх, ажлын байр нэмэх, сумын төвийн тохижилтыг сайжруулахад зарцуулахыг сумын Засаг дарга нарт даалгасан Засгийн газрын тогтоол гарсан юм.
Өнөөдөр шагналыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг гардуулж, шилдэг сумдын удирдлага, нийт иргэдэд баяр хүргэлээ.
Тэрээр 330 сумаас шалгарч, тэргүүлэхэд их хөдөлмөр зүтгэл гарсан гэдгийг тэмдэглээд хөдөө орон нутгийн иргэд, малчид орон нутагтаа тав тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлж бүтээн байгуулалт хийсэн, ажлын байрыг нэмэгдүүлэхэд тодорхой ахиц дэвшил гаргасан зэрэг олон үзүүлэлтээр дээрх сумдыг шалгаруулсныг хэллээ.
Улсын тэргүүний сум болсон нь энд ажиллаж амьдарч байгаа иргэдийн аж байдлын түвшин, төрийн байгууллагуудын хамтын үйл ажиллагаа дээшлэхэд түлхэц болсон үйл явдал боллоо гэж Дорнод аймгийн Дашбалбар сумын Засаг дарга Ж.Ёндонжамц шагнал гардахдаа хэллээ.
gogo mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих