
Монгол улсын Засгийн газрын 2009 оны 193-р тогтоолоор хоёр жил тутамд
нэг удаа Улсын тэргүүний /Загвар/ сум шалгаруулж байгаа юм. Энэ жилийн
шалгаруулалтад Дорнод аймгаас Дашбалбар сумын нэр дэвшээд байсан билээ.
Өнгөрсөн амралтын өдрийн Засгийн газрын хуралдаанаар Монгол улсын
дөрвөн бүс тус бүрээс нэг сумыг шилдэгээр шалгаруулсан бөгөөд Дашбалбар
сум Улсын тэргүүний загвар сум боллоо. Мөн Төв аймгийн Жаргалант,
Архангай аймгийн Эрдэнэмандал, Ховд аймгийн Үенч сумд энэ шагналыг
гардан авахаар болсон байна.
Улсын тэргүүний сумын шагналд 100 сая
төгрөг дагалдах бөгөөд энэ мөнгөний 90 хувийг тухайн суманд үйлдвэрлэл,
үйлчилгээ өргөжүүлэх, ажлын байр нэмэх, сумын төвийн тохижилтыг
сайжруулахад зарцуулахыг сумын Засаг дарга Ж.Ёндонжамцад даалгасан
байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2174
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
-
Сэтгэгдэл бичих