
Учир нь Гленн Гринвальд өнгөрсөн оны сүүлчээр Британийн "СиагсИап" сонинтой гэрээгээ цуцласнаас хойш Пьер Омидьярын цахим хэвлэлтэй хамтарч буй юм. Сэтгүүлч энэ сарын дундуур өгсөн мэдээлэлдээ АНУ-ын Засгийн газрын даалгавраар тагнуулын ажиллагаа явуулахад ашиглаж йайсан программын талаар ярьж тун удахгүй чухам хэнийг ямар зорилгоор мөрдөж байсныг ил болгоно. Олсон мэдээллээ боловсруулахад түүнд дөрвөөс найман долоо хоног шаардлагатайг ч дуулгасан.
Гленн Гринвальд сүүлийн үед Америкт суурин байгаа бөгөөд Эдвард Сноудэн болон Амершшйн Үндэсний аюулгүй байдлын агентлагийн тухай "Зугтах газар үгүй" нэртэй ном бичиж байгаа гэнэ.
Сноудэний хувьд Америкийн тусгай албаны мөрдлөгийн тухай материалыг хэвлэлд өгснийхөө дараа ОХУ-аас түр орогнох эрх хүсч, тэднийг зөвшөөртөл Шереметьевийн нисэх буудлын дамжин өнгөрөх зорчигчдын танхимд бараг сар амьдарсан. Эх орондоо буцаж очвол түүнийг нууц мэдээлэл ил болгосон хэргээр олон жил шоронд суух ял хүлээж буй. Тэгээд ч Барак Обамагийн засаг захиргаанаас Сноудэнийг урвагч хэмээн зарлаж үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн үйлдлийнх нь төлөө хэзээ ч өршөөхгүй хэмээн нэг биш удаа мэдэгдэж байсан билээ.
ӨДРИЙН ШУУДАН

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих