Хил хамгаалах албатай амьдралаа холбож, ХХЕГ-ын дэд дарга болтлоо дэвшин, бригадын генерал цол хүртсэн энэ эрхэм УИХ-ын гишүүний суудлаасаа буугаад нэг их удаагүй байгаа.
УИХ-д сууж байхдаа Хууль зүйн байнгын хорооны даргын алба хашиж байсан энэ хүн яагаад иргэншлээ солих болов гэдэг нь тодорхойгүй.
ХХЕГ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн гээд нэлээд өндөр алба хашиж, улсын нууцад, тэр дундаа хил хамгаалах байгууллагын нууцад ойрхон байсан түүнийг Монгол Улсын харьяатаас гарахыг нь төрийн тэргүүн зөвшөөрлөө гэж үү.
Бидэнд олдсон мэдээллээр тэрбээр Монгол Улсын харьяатаас гарч, Казахстаны иргэн болсон төдийгүй тус улсын Хилийн тагнуулын албанд нэлээд дээгүүр алба хашиж буй гэнэ.
Төрийн нууцад ойр байсан, Хилийн албаны нууцад бүр ч ойр байсан Х.Жекей генералыг харьяатаас гарахад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийнхөн мэдээгүй өнгөрсөн баймааргүй.
Баян-Өлгий аймгийн иргэд болон Казахстан руу албан ажлаар яваад ирсэн хэд хэдэн хүн түүнийг тус улсад өндөр алба хашиж байгаа талаар ярьсан юм.
Тэрбээр "Баянмонгол” хороололд амьдарч байсан бөгөөд орон сууцаа бусдад худалдсан, гар утас нь холбогдохгүй болсон талаар олон эх сурвалж хэллээ.
Манай хууль тогтоомжид харьяатаас гарах эрх нээлттэй. Гэхдээ Харьяатын тухай хуульд харьяатаас гаргахаас татгалзах заалт бий. Тэнд "Үндэсний болон нийгмийн аюулгүй байдалд хохирол учруулахаар бол харьяатаас гаргахаас татгалзах болно” гэж заажээ.
Төрийн нууцад ойр байсан, Хилийн албаны нууцад бүр ч ойр байсан Х.Жекей генералыг харьяатаас гарахад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийнхөн мэдээгүй өнгөрсөн баймааргүй. Түүнийг Монгол Улсаас урвав уу гэх хардлага олон хүнд байсан.
Д.Дайчин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих