Дорнод аймгийн Татварын хэлтсээс "Монголын татвар төлөгчдийн өдрүүд”-ийг угтаж "Татвар төлөгч танд баярлалаа” сэдэвт гар зургийн уралдааныг 2014 оны 03 сарын 28-ны өдрөөс 4 сарын 18-ны өдрийг дуустал хугацаанд Дорнод аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зарлаж байна.
Уралдаан нь сурагчдын татварын талаарх мэдлэгийг дээшлүүлж, чөлөөт сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой. Уралдаанд ирүүлэх бүтээл нь төрийн татварын бодлого, түүний хэрэгжилт, татвар төлөхийн ач холбогдол, татвараас зугтаахын хор уршиг, цахим татварын систем, аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн, өрх гэрийн нийгэмд оруулж буй хувь нэмэр, нийгмийн хариуцлага болон татварын албаны тулгамдсан асуудлын талаарх ойлголтыг нийгэмд үнэн зөвөөр сурталчилсан агуулгатай байна. Бүтээлийг Дорнод аймгийн татварын хэлтэст 2014 оны 4 сарын 18-ныг дуустал хүлээн авна. Шалгаруулалтыг 2014 оны 4 сарын 19-ны дотор хийж, шилдэг 5 бүтээлийг аймгийн хэмжээнд шалгаруулна.
Гар зургийн уралдааны бүтээлийн хэмжээ: 40х60 хэмжээтэй ватум цаасан дээр өнгө ялгаж зурсан байна. Бүтээлийг шалгаруулах: Гар зургийн уралдаанд ирсэн бүтээлээс шалгаруулж дараах байр эзлүүлнэ.
1-р байр.Нэг. Өргөмжлөл, мөнгөн шагнал / 40000 төг /
2-р байр. Нэг. Өргөмжлөл, мөнгөн шагнал / 30000 төг /
3-р байр. Нэг. Өргөмжлөл, мөнгөн шагнал / 20000 төг /
Тусгай байр. Хоёр. Өргөмжлөл, мөнгөн шагнал /5000 төг/
Жич: Уралдаанд оролцсон сурагч бүрт талархлын хуудас гардуулна. Уралдаанд ирсэн гар зургийн бүтээлээс сонгон шалгаруулж татварын тухай ном, сурах бичиг, нийтэд зориулсан сурталчилгаа үйлчилгээнд хэрэглэн, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилна. Уралдаанд ирсэн зохион бичлэгээс шалгаруулалт хийж, "Эх орны хөгжил татвар төлөхөөс эхэлнэ” эмхэтгэл хэвлүүлж, нийтэд зориулсан сурталчилгаанд хэрэглэнэ.
Уралдааны бүтээлээс шилдэг 3 бүтээлийг Татварын Ерөнхий газар Татвар төлөгчдөд үйлчлэх газарт хүргүүлнэ.
Улсын хэмжээнд шалгарсан бүтээл дараах шагналтай
1-р байр. Нэг. Өргөмжлөл, мөнгөн шагнал / 200000 төг /
2-р байр. Нэг. Өргөмжлөл, мөнгөн шагнал / 150000 төг /
3-р байр. нэг.Өргөмжлөл, мөнгөн шагнал / 100000 төг /
Тусгай байр. Тав. Өргөмжлөл, мөнгөн шагнал /50000 төг/
Харилцах утас: 70583288
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих