Төр иргэнээ дэмжсэн бодлогын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас иргэдийг урамшуулах, иргэдийн хэрэглээгээ хянах соёлыг төлөвшүүлэх, худалдаа үйлчилгээний төлбөрт багтсан НӨАТ-аас тодорхой хувийг буцаан авах, төлбөрийн баримтаараа бэлэн мөнгөний хонжвор бүхий сугалаанд оролцох боломжийг олгохоор НӨАТ-ын урамшууллын системийг хөгжүүлж байна. Энэхүү систем нь орчин үеийн техник, технологийн ололтод тулгуурлан цахим хэлбэрээр нэвтрүүлэх нь татвар төлөгчдийн дунд үүсээд буй тэгш бус байдлыг арилгахаас гадна иргэдэд тодорхой хэмжээний хуримтлал үүсгэх зэрэг томоохон ач холбогдолтой ажил юм.
НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь Улсын Их Хурлаар хэлэлцэгдэхээр хүлээгдэж байгаа ба үүнтэй зэрэгцэн "НӨАТ-ын Урамшууллын Систем”-ийн хөгжүүлэлтийн ажил бүрэн дуусч, хууль хэрэгжүүлэх технологийн бэлэн байдлыг хангаад байна. Тус хууль хэрэгжсэнээр худалдаа, үйлчилгээ эрхлэгч ААН-үүд нэгдсэн стандарттай сугалааны дугаар бүхий төлбөрийн баримт хэвлэж иргэд урамшууллын сугалаанд оролцох, бэлэн бусаар төлбөр тооцоо хийхэд урамшууллын буцаан олголт авах зэрэг эрх зүйн таатай орчин бүрдэх юм.
Татвар төлөгчид нь нийгмийн баялаг бүтээгчид учир тэдэнд зориулан урамшууллын цахим системийг нэвтрүүлж, иргэнд ойр татварын системийг нэвтрүүлэхээр Татварын ерөнхий газраас "НӨАТ-ын урамшууллын систем”-ийн төслийн нэгж бэлтгэл ажлыг хангаж байна.
Систем нэвтэрснээр 1 өрх жилд 265,464 төгрөгийг буцаан авах боломжтой болох юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих