Дорнодын ДЦС-ыг 45 жилийн турш тасралтгүй нүүрсээр хангаж ирсэн
Адуунчулууны уурхай хамгийн бага үнээр буюу нэг тонн нүүрсээ 9600
төгрөгөөр нийлүүлдэг аж. Уурхай, станц хоёрын хооронд найман км зайтай
байдаг нь нүүрсний үнэ хямд байхад ихээхэн нөлөөлдөг гэнэ. Нүүрсний
уурхай, ДЦС харилцан бие биенэсээ хамааралтай байснаар Дорнод, Сүхбаатар
зэрэг аймаг, тэдгээрийн бүх сум аж ахуйн нэгж, хил хамгаалах анги
заставуудыг найдвартай цахилгаан эрчим хүч, нүүрс, дулаанаар хангаж
ирсэн байна. Адуунчулууны уурхай нь жилдээ 450 гаруй мянган тонн нүүрс
олборлодог бөгөөд түүний бараг 90 гаруй хувийг Дорнодын ДЦС–д нийлүүлдэг
ажээ. Цаашдаа нүүрсийг хийжүүлж, шатдаг хий гаргаж авахын зэрэгцээ
үүнийгээ шингэрүүлж дизель түлш үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=106
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих