Долоо хоног бүрийн даваа гарагт ээлжит хуралдаанаа хийдэг журмын дагуу өчигдөр үдээс хойш Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Тус хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар өнөөдөр Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр мэдээлэл хийлээ.
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар газар тариалан үйлдвэр хөдөө аж ахуйтай холбоотой асуудлуудыг ихэвчлэн хэлэлцсэн бөгөөд энэ талаарх нийт таван тогтоолын төслийг гаргажээ. Тодруулбал, энэ зун манай улсын нийт нутгаар гандуу байсан учраас 66 сум гантай, 64 сум гандуу байгаа юм. Сүүлийн үед ихэнх нутгаар бороошиж байгаа хэдий ч энэ нь зөвхөн бэлчээрийн газар нутагт эерэгээр нөлөөлж байгаа юм. Харин үр тарианы ургац хураан авалтыг нэмэгдүүлж чадахгүй байгаа аж. Тиймээс зуншлага сайтай нутгуудаас ахиухан ургац хурааж харин тариалалт муу байгаа бүс нутгуудаас дутуу ургасан ургацыг малын ногоон тэжээл болгон худалдаж аван улсын нөөцөд нийлүүлэхээр болжээ. Мөн дутуу боловсорсон хадланг ногоон тэжээл болгон худалдаж авахад шаардагдах 10 тэрбум төгрөг, улсын онцгой нөөцийн бүсэд хүргүүлэхд зэрэгт гарах хоёр тэр бум, нийтдээ нийт 12 тэрбум төгрөгийн зээлийн хөрөнгийн асуудлыг мөн шийдэхийг Засгийн газраас холбогдох албаныханд даалгажээ.
Үүнээс гадна өнгөрсөн долоо хоногт Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат тарилангийн бүс нутаг болох Сэлэнгэ аймагт ажилласан. Энэ үеэр зарим мэргэжилтнүүд ургац хураалтын 50 хувийг алдах магадлалтай байна гэсэн ч тариланчид хугацаа хараахан болоогүй байгаа учраас бид ургацаа 50-иас илүү хувь ч хурааж болно гэжээ. Мөн тариаланчид хэрэв ургацаа алдсан тохиолдолд Засгийн газар алдсан ургацыг ногоон тэжээл болгон худалдаж авах асуудлыг шийдэж өгөхийг хүсчээ. Үүнээс гадна нэн түрүүнд гаднаас гурил импортлох гэж яарах биш эхлээд дотоодын тариланчдынхаа боломжийг ашиглах хэрэгтэй гэсэн санал гаргасан байна. Тиймээс Засгийн газраас энэ асуудлыг шийдэхээр болсон байна.
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=10817
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих