Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас тариаланчид улаанбуудайн урамшууллын
мөнгөө авч эхэлсэн тухай мэдээлэл хийлээ. Нийт 908 аж ахуйн нэгж,
иргэний нэг тонн улаан буудай тутмын 70.000 төгрөгийн урамшууллыг нь
данс руу нь шилжүүлж эхэлсэн байна. Энэ талаар Тариалан эрхлэлтийг
дэмжих сан (ТЭДС)-гийн захирал Н.Ариунболд "Засгийн газрын энэ сарын
26-ны хуралдаанаар тариаланчдаас гурилын үйлдвэрүүд болон ТЭДС-нд
нийлүүлсэн улаанбуудайн нэг тн тутамд 70.000 төгрөгийн урамшуулал
олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу Хүнс, хөдөө аж ахуйн сайдын
тушаалаар тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд нийт 25 тэрбум
төгрөгийн урамшуулал олгож эхэллээ” гэв. "Уг нь энэ онд улаанбуудайн нэг
тонн тутмын урамшууллыг 100.000 төгрөгөөр тооцон нийт 35 тэрбум төгрөг
олгох байсан ч УИХ-аас төсвийн тодотголоор 25 тэрбум төгрөг хуваарилсан
тул ийнхүү бууруулсан” гэдгийг салбарын яамны мэргэжилтнүүд учирлаж
байв. Дашрамд дурдахад, 2007 оноос хойш Засгийн газраас тариалан
эрхлэлтийг дэмжих зорилгоор 128 тэрбум 912 сая 602 төгрөг зарцуулаад
байгаа юм байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=7612
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих