Дорнод аймагт орших Монголын хамгийн нам дор цэг Хөх нуурт сүүлийн жилүүдэд хэт ихсэж загасны өсөлт хөгжилтөнд сөргөөр нөлөөлж байж болзошгүй "шаамий” хэмээх хорхойн хэмжээг тодорхойлох, судлагааны ажлын үндсэн зарчим, нуурын экологид нөлөөлөх хүчин зүйлийг судлах баг Чойбалсан суманд ажиллаа. УГСГЗахиргаа, аймгийн БОАЖГ, Чойбалсан сумын ЗДТГ-аас хамтарсан баг уг хорхойг судлах юм. Судалгааныхан нуур, голын усанд бага хэмжээгээр байж усны ёроолд үхсэн загас, бусад сэг зэмээр хооллон усыг цэнгэгшүүлэх үүрэгтэй тус хорхой хэт ихсэснээс сөрөг нөлөө гарч байж болзошгүй үзэж байна.
Шаамий хорхой хэт өссөнөөс хөдөлгөөн муутай том загасны биед шимэгчлэн наалдаж сэрвээн тус газрыг ихээр идэж гэмтээдэг, загасны түрсийг идэж байгаа нь нуурын эко системийг алдагдуулах аюултай юм. дэг юм байна. Нутгийн иргэдийн ярьснаар торонд орсон загасыг хэд хоног эргэлгүй орхихоор ясыг нь гартал идчихдэг, өвөл нуурын усыг цооноглон үхэр услахаар ам, хамарт нь наалдан гэмтээж шархлуулдаг гэнэ.
Дараа жил байгаль орчины нарийвчилсан үнэлгээ хийгдэж, энэхүү судалгааны ажлыг үргэлжлүүлэх эсэх талаар гэрээ хэлэлцээр хийгдэх болно. Урьдчилсан байдаар нуурын ургамал, загасанд сөрөг нөлөөгүй аргаар энэхүү судалгааны ажлыг явуулах боломжтой юм байна гэсэн дүгнэлтэнд хүрээд байна.
www.dnews.mn

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих