Аливаа амьтныг хамгаалахад судалгаа их чухал байдаг. Тухайн амьтны тоо толгой хэд байгаа, шилжилт хөдөлгөөн нь яаж явагддаг,ямар бэрхшээл учирдгийг мэдэж чадвал хамгаалах оновчтой аргыг сонгож чадах юм.Энэ зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Онон-Балжийн байгалийн цогцолборт газар, Германы Магдебург дахь байгаль хамгааллын ХелмхолцХ үрээлэн буй орчны судалгааны төвийн судлаачид, агнуур зохион байгуулалтын "Хишиг амьтан” ХХК, Онон голын загасчдын клубүүд хамтран судалгаа эхлүүллээ.
Тэд Онон, Балж голуудад сибирь тул загасны улирлын шилжилт хөдөлгөөн, популяцийн тоо толгой, тархцын судалгааг Онон, Балж голуудад хийж байна. Судалгааг жилийн хугацаанд Хэнтий аймгийн Баян-Адарга, Биндэр, Дадал, Норовлин, Дорнод аймгийн Баян-Уул сумын нутагт орших Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын "Б” хэсэгт гүйцэтгэх бөгөөд эхний ээлжийн ажлыг өнгөрс өн сард хийв. Энэ удаа 85 см урттай нэг тул загасанд дохиолол суулгав. Жилийн хугацаанд 16 сибирь тул загасанд акустик авиа дамжуулагч суулгах бөгөөд дохиолол хүлээн авах 24 станц суулгаж нутгийн загасчдын клубын гишүүдийг ажиглалт хийх арга зүйн чадавхитай болгох юм. Мөн энэхүү судалгаа нь тул загасны хамгааллын асуудлыг тухайн газарт тодорхойлоход чухал үүрэгтэй билээ.
Н.Энх
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих