Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Сангийн сайд Б.Болор нарын Шийдлийн цаг уулзалтаар төсвийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцжээ.
2015 оны эхний найман сарын байдлаар улсын төсөв 600 орчим тэрбум төгрөгөөр тасалдаад байгаа бөгөөд оны эцэст 900-гаас нэг их наяд төгрөгт хүрнэ гэсэн тооцоог Сангийн яам гаргасан байна.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Урсгал зардлын хувьд тэвчиж болох дээд хязгаарыг барьж ажиллах цаг болсон. Гадаад, дотоод томилолт, сургалт, хурал зөвлөгөөн, эд хогшил худалдаж авах зэрэг тэвчиж болох бүх зардлаа царцаах, төрийн болон улстөрийн өндөр албан тушаалтнуудын энэ оны сүүлийн гурван сарын цалинг 30 хүртэл хувиар бууруулах саналтай байгаа” гэжээ.
Мөн 13 дахь сарын шагналт цалингаас татгалзахыг төрийн гэлтгүй хувийн хэвшлийнхэн мөрдөхөд буруудах зүйлгүй. Орлого буурсан энэ тохиолдолд бүсээ чангалах, зардал мөнгөө хэмнэхэд төр, хувийн хэвшил гэж ялгалгүй хаана хаанаа санаачилгатай ажиллах шаардлагатай байна гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлжээ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих