Дорнод аймгийн ИТХ хууль бус томилгоо хийсэн, төрийн өмчийн газрыг
хувийн компанид шилжуүлсэн, байгаль хамгаалах сангийн мөнгийг дур мэдэн
зарцуулсан зэрэг үндэслэлээр аймгийнхаа Засаг дарга С.Ганбатыг огцруулах
тухай албан бичгийг Ерөнхий сайдад ирүүлжээ. Ерөнхий сайд энэхүү
саналтай нь танилцаад хүлээж авахаар шийдвэрлэн захирамж гаргасан байна.
Ийнхүү Засаг даргыг нь огцруулаад 14 хоногийн хугацаанд дараагийн
даргаа сонгож саналаа ирүүлэх үүргийг ИТХ-д нь өгчөө. Мөн Дорноговь
аймгийн ИТХ Засаг даргаа огцруулах асуудал тавиад байгаа ажээ. Орон
нутагт ийнхүү улс төрийн чанартай үйл ажиллагаа идэвхжиж байгаатай
холбогдуулан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн баасан гаригт орон
нутгийн удирдлагуудтай ээлжит бус цахим хурал хийлээ. Цахим хуралд 21
аймгийн ИТХ-ындарга болон Засаг дарга оролцлоо.
"Хаврын тариалалт, мал төллөлт, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх хариуцдагатай цаг үед албан тушаал, сандал ширээний асуудал ярьж байж таарахгүй. Аймгийн Засаг даргыг огцруулах тухай асуудлаар дахин албан бичиг хүлээж авахгүй" гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ үеэр мэдэгдсэн юм. Харин Засаг дарга нар ажлын хариуцлага алдсан тохиолдолд Ерөнхий сайд өөрөө хариуцлага тооцох юм байна.
С.Шийлэг /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих