
МИАТ-ийн захирал Г.Жаргалсайханг цалингийн 20 хувиар торгожээ. Учир нь өчигдөр МИАТ-ийн ачаа түгээгчид дээр асуудал гарч зарим нислэгийн ачаа саатсан байна. Тодруулбал, 6 ачигч ажиллах ёстой байснаас 3 ачигч ажиллаж байсан аж. Үүнээс болж зорчигчийн ачаа саатжээ. Иймд дахин саатал гаргахгүй тал дээр анхааран ажиллаж, МИАТ-ийн захирлыг цалингийн 20 хувиар торгосон аж.
Эх сурвалжийн мэдээлснээр, МИАТ-ийн дэд захирал, газрын дарга нарын сарын цалин 5 сая төгрөг. Үүн дээр удаан жилийн нэмэгдэл 750 мянган төгрөг, үндсэн зэрэг нэмэгдэл 1 сая 900 мянган төгрөг, хоолны мөнгө 83,300 мянган төгрөг нэмэгддэг юм байна. Нийтдээ сардаа 7 сая 733 мянган төгрөгийн цалин авдаг аж. Энэ бол 2013 оны цалингийн задаргаа. Тиймээс өнөөдрийн байдлаар МИАТ-ын удирдлагуудын цалин нэмэгдсэн байх магадлалтай юм. Харамсалтай нь бидэнд МИАТ-ийн захирал Г.Жаргалсайханы цалингийн хэмжээ олдсонгүй. Юутай ч дэд захирал, газрын дарга нар нь сарын 7 сая гаруй төгрөгийн цалин авдаг гэхээр МИАТ-ын захирал үүнээс хол илүү цалинтай байх нь тодорхой. Тэгэхээр сарын 7, 8 сая төгрөгийн цалин авдаг дарга нарыг цалингийн 20 хувиар торгох нь шийтгэл болж чадах уу гэдэг эргэлзээтэй.
Б.Чимэг

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих