Монгол Консерватив нам салбар намуудаа
байгуулах ажилдаа ханцуй шамлан орсон байна. Энэ сарын 4-ны өдөр Баянзүрх дүүргийн Монгол
Косерватив намын анхдугаар хурал хуралдаж зохион байгуулалтад оржээ. Хуралд тус намын дарга Н.Дашдаваа,
тэргүүн дэд дарга Д.Алтангэрэл, Нийслэлийн намын дарга Б.Энхбаяр, Ерөнхий
нарийн бичгийн дарга Б.Сайнбаяр болон бусад удирдлагууд оролцлоо. Намын дарга
Н.Дашдаваа "...Монголын улс төрд шинэ соёл, шинэ бодлогыг хэрэгжүүлэхээр манай
нам байгуулагдсан. Монгоын бохир улс төрийг өөрчилж, хуйвалдааныг илчлэх гэж бид нэгдсэн. Бидэнтэй
нэгдэж буй та
бүхэнд талархал илэрхийлэе. Хэсэг бүлэг хүмүүс биш Монголчууд хамтаараа сайхан
амьдрах ёстой. Нэр цэвэр, аалзны тороноос ангид улс төрийн хүчин
л үүнийг хийж чадна. Ахмадууд та бүхэн үр ачийнхаа төлөө, залуучууд бид
Монголын маргаашийн төлөө санаа тавих цаг болжээ. Яриад суух биш хамтраад
үйлдэл хийх хэрэг гарч байна. Бид өөрийн үзэл баримтлалтай, үндэсний үнэт
зүйлээ хамгаалан түүнд тулгуурласан бодлоготой. Монгол орныг хөгжүүлэх 2050 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөгөө олон
нийтэд түгээх, танилцуулах гол нэгж болох салбар намуудаа байгуулах бэлтгэл
ажил дуусчажил хэрэг болж эхэллээ.
Баянзүрхчүүдээ төлөөлж ирсэн та бүхэнтэй хамтран иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхийн төлөө зүтгэе” гэсэн юм. Баянзүрх дүүргийн Монгол Консерватив намын даргаар Б.Тунгалаг сонгогдож, дүүргийн дэд даргаар Ж.Чулуунбилэг, Д.Оюунчимэг нар сонгогджээ. Б.Тунгалаг "Би шударга хүн. Энэ нийгмийн муу муухай юмны дэргэд, түүнийг хүлээн зөвшөөрөөд сууж чадахгүй байна. Тиймээс би шийдвэрээ гаргасан. Би үр хүүхдээ, та бүхний үр хүүхдийг сайхан нийгэмд амьдруулахын төлөө тэмцэнэ. Ийм нийгэмд амьдармааргүй байна. Бид илүү хангалуун, сайхан нийгэмд амьдрахболомжтой. Үүнийгээ намын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх замаар бий болгохыг хүсч байна” гэсэн юм. Ийнхүү Монгол Консерватив нам өдөр ирэх тусам хүрээгээ тэлсээр байгаа ажээ.
|

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих