Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхийг шаардан Төрийн хамгаалалтын бүсэд галт зэвсэг хэрэглэсэн хэмээн буруутгагдаад буй "Гал үндэстэн” холбооны Ц.Мөнхбаяр нарын давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр Нийслэлийн шүүхэд боллоо. Хяналтын шатны шүүхээс "Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярт 7 жил, Г.Болдбаатарт 6,1 жил, Д.Төмөрбаатарт 10,6 жил, Ж.Ганболдод 1 жилийн хорих ял, М.Мөнхболдод нэг жилийн хорих ял тус тус оноолоо. Давж заалдах шүүх хурлаар тэдний ялыг бууруулсан ч ар гэрийнхнийх нь цагаатгах хүсэлтэй байгаа учир дахин Дээд шүүхэд хандана гэдгээ мэдэгджээ.
Шүүхээс Ц.Мөнхбаяр нарыг Эрүүгийн хуулийн 177.2 буюу зохион байгуулалттайгаар бүлэглэн бусдад хор уршиг учруулсан, 149.3 буюу зохион байгуулалттай бүлэг онц их хэмжээний эд хөрөнгө авахаар далайлган сүрдүүлсэн, 185.1.2 буюу галт зэвсэг байлдааны хэрэгсэл хууль бусаар олж авсан гэх үндэслэлээр ял оноосон юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих