Улаанбаатар хотноо жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Шилмэл мал - 2015" Улсын үзэсгэлэн худалдаанд 8 сумын 400 гаруй мал амжилттай оролцож "Шилдэг оролцогч" аймгаар Дорнод аймаг шалгарч, Баянтүмэн сумын 4-р багийн малчин Ц.Чинзоригийн эм хонь 84 кг татаж дэд байр мөнгөн медалиар шагнууллаа. Уг үзэсгэлэн худалдаанд тус сумаас 10 малчин 200 гаруй малтай оролцож 10 гаруй сая төгрөгийн борлуулалт хийж амжилттай оролцсонд талархал илэрхийлж, ажлын амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=11926
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих