
Монголын Үндэсний спортын 5 дугаар их наадамд Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг дарга П.Гунгаацэрэнгээр ахлуулсан тус сумын багтамирчид 2014 оны 09 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд Уран уургач, бугуйлч, эмнэг булгиач шалгаруулах төрөлд амжилттай оролцсон билээ. Уг наадмаас Баянтүмэн сумын 4 дүгээр багийн адуучин М.Отгонбаяр "Эмнэг булгих" төрөлд хүрэл медаль, 3 дугаар багийн адуучин О.Жаргалсайхан "Уурга"-ны төрөлд 4 дүгээр байр эзэлж, баг хамт олны үзүүлсэн амжилтаар 4 дүгээр байрт шалгарсан байна.
Дорнодчуудын хувьд өнгөрсөн жилийн улсын аварга шалгаруулах "Адуучин" тэмцээнд мөн амжилттай оролцож, 21 аймгаас шалгаран ирсэн шилдэг адуучдаас Дорнод аймгаа төлөөлөн оролцсон Г.Баяржаргал эмнэг булгиулах төрөлд гуравдугаар байрт шалгарч, нийт дүнгээрээ мөн гуравт жагссан билээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=6290
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
-
Сэтгэгдэл бичих