Инбоунд буюу татах маркетинг гэдэг нь сошиал медиа, хайлтын системийн оновчлол, блог зэргийг ашиглан дэвшилтэд технологиор дамжуулан зорилтод хэрэглэгчдээ соронз мэт татах орчин үеийн маркетингийн арга хэрэгсэл юм.
Маркетингийн арга хэрэгслийг Уламжлалт/outbound/ ба Татах/inbound/ маркетинг гэж 2 ангилна.
Уламжлалт маркетингийн арга гэж юу вэ?
Энэ нь маркетеруудийн хэрэглэж заншсан хэрэглэгчдийг хүсээгүй үед нь хүчээр өөрсдийн зар сурталчилгааг хүртээл болгох арга юм. Жишээлбэл: Телевизийн сурталчилгаа, сонин сэтгүүл, й-мэйл, вебсайтын баннер гэх мэт юм. Гэхдээ ихэнх хэрэглэгчид өнөөдөр ийм төрлийн зар сурталчилгаанаас хэрхэн татгалзахаа мэддэг бөгөөд энэ нь сурталчилгаа явуулж буй байгууллагад ямар ч үр дүнгүй зардал болон хувирдаг.
Инбоунд маркетингийн арга гэж юу вэ?
Энэ нь тухайн хэрэглэгч өөрийн хэрэглэж заншсан дурын нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг өөрийн хүссэн үед интернетийн орчинд хайхад маркетеруудийн сурталчлах дуртай бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, мөн зар сурталчилгаа зэрэг нь тэдний веб хуудас, блог, мөн олон нийттэй харилцах мэдээ, мэдээллийн сүлжээ (social media) хаягуудаар дамжин холбогдож, улмаар тухайн хэрэглэгчдийг эцсийн худалдан авагч болгон хувиргаж чадах энэхүү маркетингийн цогц арга юм.
Иймд маркетерууд хэрэглэж заншсан уламжлалт маркетингийн арга буюу өндөр зардлаар бүтдэг, хэрэглэгчдийг үймүүлж өөрсдийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэх гэж оролдож буй уламжлалт маркетингийн арга, аргачлалаас бага багаар салж харин тэднийг аль болох татах маркетингийн арга ашиглан өөрсдийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэх хэрэгтэй.
Өнөөдөр хэрэглэгчид өөрт хэрэгтэй мэдээлэл, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг олж авахын тулд тэд өөрсдийн найз нөхөд, танил тал, мөн интернетийн орчноос төвөггүй хүлээн авч байна. Мөн худалдан авалт хийхээсээ өмнө тухайн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнд үлдээсэн бусад хэрэглэгчдийн сэтгэгдэл, санал бодол зэргийг харьцуулан үзэж, улмаар худалдан авалт хийх эсэхээ шийдэж байна. Тэгэхээр маркетер таны хийх дараагийн нэг том алхам бол өөрийн компанийн веб хуудсыг хэрэглэгчдэд ойлгомжтой, хүртээмжтэй, интернет хайлтын системд оновчтой веб хуудастай болох мөн блог бичиж, олон нийттэй харилцах мэдээ, мэдээллийн веб хуудаснуудад хэрэглэгчийн эрхээ нээ гэж зөвлөмөөр байна.
tsogts pr center
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих