МАРКЕТИНГИЙН ШИНЭ ХАНДЛАГА БА БОРЛУУЛАЛТЫН УДИРДЛАГЫГ ПРАКТИКТ АМЖИЛТТАЙ АШИГЛАХ НЬ сургалт зохион байгуулагдах гэж байна.
Бизнесийн байгууллагуудын маркетинг ба борлуулалтын үйл ажиллагааг шинэлэг арга барилаар удирдан явуулах, жижиг, дунд бизнесийн байгууллагуудболон гарааны бизнесүүд өөрт тохирсон маркетинг ба борлуулалтын үйл ажиллагааг зохион байгуулахад шаардагдах практик мэдлэг олгоход чиглэнэ. Бизнесийн байгууллагын маркетинг ба борлуулалтын менежерүүд, хувиараа бизнес эрхлэгчид, бизнесээ эхлүүлэхээр зэхэж буй залуус болон оюутнуудхамрагдах боломжтой.
Сургалтыг Маркетингийн судалгаа, зөвлөгөөний Creative Marketing Agency –ын захирал, Монголын Маркетингийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, MBA Бодь групп, Тэсо Корпораци, Макс групп зэрэг байгууллагуудад маркетинг, борлуулалтын чиглэлээр удирдах алба хашиж байсанО.Шинэбаяр болон Жижиг, дунд бизнесийн маркетинг номыг зохиогч Дорнод дээд сургуулийн маркетингийн багш С.Энхжаргал нар хамтран явуулна. Сургалтад хамрагдагсдад ЖИЖИГ, ДУНД БИЗНЕСИЙН МАРКЕТИНГ номыг бэлэглэнэ.Сургалт ердөө ганцхан өдөр буюу 2014.12.13-ны өдөр болно. Дэлгэрэнгүй мэдээллийг 8884 1166 утсаар лавлана уу.
Dornod.net
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих