Буриад монголын хуримлах ёсны зан үйл бол эртний уламжлалтай ба уран үгийн олон төрөл бүжиглэх,жүжиглэх аяс хэлбээрээр явагддаг нь тэдний үндэсний өвөрмөц соёлын нэг юм. Буриад зон гэрлэх хуримыг”Их төрийн найр” хэмээдэг. Энэ нь гэрлэх ёс нь төрийн ёс гэсэн санааг илэрхийлдэг. Басган гэрээсээ мордохдоо бэлгийн морио хөтөлж эд хэрэглэлээ тэргэнд ачиж тусгай дэр бэлдэж очдог уламжлалтай.Бэрийг хадам эцгийн гадаа очиход бэр хүүгийн талийнхан харилцан дуулж угтан авдаг. Бэрийн авчирсан дэрийг хоорондоо булаалцалдаж аль дийлж авсан нь бэрийн орон дээр тавьдаг.Хүүгийн тал дийлж авбал сайн буян хишиг хурахын бэлгэдэл болдог байна. Бэр шинэ гэрт орж үсээ 2 салаа болгон самнаж хамган дээлээ өмсөн толгойн чимэг гоёлоо зүүж хадам аав,ээждээ мөргөж ажйраг бүлэн гал түлж ахмад ихсэд цай аягалан ажил төрөлтэйгээ харуулдаг байна
www.choibalsan.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=12018
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих