
Нүгэлт нүцгэн гургууль туульд Төгс төлдөр хааны Цэдэндамба хөвгүүнд Гинари тэнгэрийн охиныг созол эрдэнээр бариад, хатан болгон суйвдаж өгч байгаа үйл явдал гардаг.
"Ёоро Ёгшоолой” туульд мангасын их хөрөнгийг эрэмгий шаламгай эрч их хүч хөдөлмөрөөрөө өсгөн хариулж арвижуулан дэлгэрүүлж өссөн мангасын үзэсгэлэнт сайхан охины эргүй эм, эзэнгүй зөөри би байна гэхэд нь сэтгэл нь уярч, их хатнаа болгон авсан үйл явдал гардаг.
Буриад туульсын баатрууд ихэвчлэн эрийн гурван наадамд эрэмгий шандсаа сорьж, гурван бооцоог авч, хүргэн хүүгийн сорилтыг давж байж заяаны шар сударт заасан хүйт сүйт хүүхнээ авдаг үйл явдал дэлгэрэнгүй. Буриад Жангарын туульд хүргэн сорих зан үйлийг басганай худалдаа гэж нэрлэсэн байдаг. Басганы худалдаагаар сүйлж эхнэр авч байгаа нь тэр ажээ.
"Ёоро Ёгшоолой” туульд Харалтуу мэргэн хааны өмнө борвин дээрээ бохилзож, тахим дээрээ тахилзаж байгаад гуйх гуулин толгой, мөргөх мөнгөн толгой тавинам гэж хэлэн охиныг нь гуйж авдаг.
"Осоодор мэргэн” туульд: хурим тойн найрт хутга тавилгүй мах идэж, хундага тавилгүй арван өдөр найрласныг өгүүлээд "Түрэ бүтэбэ төөлэй мухариба хурим бүтэбэ хубхай толгой мухариба” гэж хурим тойн явдлыг билигшээн хэлэлцэж тардаг. Буриад заншлаар хурим тойн зан үйлд төөлэй залах ёс эрхэм байдгийг ийн өгүүлжээ.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=201
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих