Өвөрмонголын алдарт дуучин, "Алтаргана" наадмын алтан медальт Ц.Должин хүүтэйгээ хамтран "Мэнд амар Монголни" хэмээх Монгол, БНХАУ, ОХУ-ын буриад зоны уран бүтээлчид оролцсон тоглолт зохион байгуулахаар болжээ. Ц.Должин Хөлөнбуйрын их сургуульд уртын дууны багшаар ажилладаг бөгөөд олон авьяаслаг дуучдыг төрүүлсэн гавьяатай нэгэн юм. Түүний зохион байгуулах тоглолтод Б.Долгормаа, Б.Бямбажав, Ц.Мөнх-болд, Б.Дондогсэрэн, Д.Дашиймаа , Н.Ундрал зэрэг олон алдартай дуучин ая дуугаа өргөх аж. Тоглолт Соёлын төв өргөөнд энэ сарын 23-нд болох юм.
Б.Сан
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=192
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих