Бурмаа авгай:
Та нар сумын засаг даргатайгаа нийлж Хятадад 30,000 га газар зарчихсан байна. Би илүү эрх мэдэлтэй, албан тушаалгай хүн. Би яагаад та нараас дор орох ёстой юм бэ? Би 500,000-ыг зарах эрхтэй гэж өөрийгөө бодож байна.
Би энэ 30,000 га газрыг худалдсаныг саяхан мэдчихээд л уулзахаар ирлээ.
Мань мэт бол энэ бүхнийг нэг л ойлгож өгөхгүй л байна.
1. Аймаг сумын засаг даргад Улсын газар нутгаас харийн хүнд зарж өмчлүүлэх эрх байдаг юм болов уу?
2. Сумын засаг даргыг газар нутгаа зарахад УИХ, ЗГ нь мэдээгүй сууж байдаг юм болов уу?
3. Газар нутгаа Хятад хүнд зарсан сумын засаг даргыг ядаж ажлаас нь яагаад чөлөөлдөггүй юм бол?
4. Үнэхээр тэр засаг даргын бурууг засах гэсэн юм бол тогтоолоо яагаад наадмаар нэг ч хүн ганц ч үг асуухгүйгээр баталчихав?
5. Урьдаас ярьж хэлж засахгүй, яагаад хэл ам болж, хүмүүсийн уурыг дээд цэгт хүрсний дараа уулзахаар очсон юм бол?
6. 30 мянган га газрыг зарсан бурууг засахдаа 500 мянгад багтаан зарж залруулдаг нь ямар учиртай юм бол?
7. Хилийн цэрэг, тагнуул, хянадаг байгууллагууд нь 30,000 га газрыг зарсныг, Хятадууд орж ирээд өвс хадчихаад гараад явсныг мэдээгүй ба тийм юм болоогүй гэж яагаад ярьж байгаа юм бол?
гэх мэт олон учир авцалдахгүй яриа, үйл хэрэг болоод байна.
Нэг л юмыг баараггүй мэдэж байна. Тэнд цөмийн шаар булшилна.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=12448
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих