Шинэчлэлийн Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө "Сумын төвийн шинэчлэл хөтөлбөр"-ийг 100 хүртэл суманд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр тусгасан.
Монгол улсын Засгийн газрын 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 60 дугаар тогтоолоор Баян-Уул сум нь "Сумын төвийн шинэчлэл” төсөлд хамрагдсан.
Төслийн хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэхээр ажлын даалгаварт тусгагдсан. Үүнд:
2 МВт хүчин чадалтай халаалтын зуух, 2588 метр дулааны шугам сүлжээг тавих.
Хоногт 100 м3 ус нөөцлөх 2 ширхэг гүний худаг, 1 ширхэг усан сан, 3525 метр цэвэр усны шугам сүлжээ
Хоногт 100 м3 бохир ус цэвэршүүлэх хүчин чадалтай 1 ширхэг цэвэрлэх байгууламж, 2704 метр бохирын шугам сүлжээ
250 КВА хүчин чадалтай 2 ширхэг дэд станц, 3200 метр цахилгаан дамжуулах 10 кВТ, болон 0,4 кВт-ын агаарын шугам
Сумын төвийн ерөнхий төлөвлөгөөний дагуу 2240 метр хатуу хучилттай авто зам тавигдахаар тус тус ажлын даалгаварт тусгагдсан.
Энэхүү төслийн ажлыг эхлүүлэхээр 2 удаа тендер зарлагдаж хүчингүй болж цаг хугацаа алдсан билээ. 2014 оны 8 дугаар сарын сүүлээр аймгийн Засаг дарга "Монгол дайвин” ХХК-тай түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр гэрээ байгуулж ажил эхэлсэн. Одоогоор хийгдээд байгаа 2143 метрийн урттай, автомашины зорчих хэсэг нь 6 метрийн өргөнтэй, хатуу хучилттай асфальтан авто зам, зам 2 талдаа нэг метрийн өргөнтэй 4286 метр явган хүний зам хийгдээд байна. Энэхүү замыг дагаад цаашид 84 ширхэг эко гэрэлтүүлэг, замын тэмдэг тэмдэглэгээ, замын саад хийгдэх юм байна. Нутгийн иргэдийн гомдол, хяналтын ерөнхий инженер, сумын удирдлагуудын шаардлагын дагуу өнгө асфальт 2 см дэвсэх, авто замын бордиурыг нэг метрийн урттай сдантартын бориудаар солихоор үүрэг даалгавар өгөөд энэ ажил хийгдэж байна.
Бохир усны шугам 2704 метр тавих ёстойгоос газар зүйн байршлаас шалтгаалан 2900 метрийн бохирын шугам хоолойг угсрах газар шорооны ажил хийгдсэн.
Цэвэр ус болон дулааны 6113 метрийн урттай магистраль шугам хоолойн угсралтын ажил хийгдэхээс 4890 метрийн урттай шугам хоолойн угсралтын ажил хийгдсэн.
Дулаан дамжуулах халаалтын төвийн барилгын ажлын гадна, дотор өнгөлгөө, дотор талбай цэвэрлэгээ, гадна пассадын ажил бүрэн гүйцэт хийгдсэн.
Хоногт 100 м3 усаар сумын төвийг бүрэн хангах хүчин чадал бүхий 2 гүний худаг гаргасан.5 тэрбум төгрөгний төсөвтэй энэ төсөл жил дамжин хэрэгжиж удаашралтай байгаагийн зэрэгцээ зарим ажлууд нь чанарын шаардлага хангахгүй түшинд хийгдэж байгаад нутгийн иргэд гомдолтой байгаагаа аймаг орон нутгийн удирдлагууддаа уламжилж байсан юм.Аймгийн Засаг дарга энэ төсөлд хийгдэх ажлуудын талаар танилцан захиалагч болон гүйцэтгэгчийн төлөөлөл аймаг орон нутгийн хяналт тавих үүрэг бүхий байгууллагууд хамтран энэ ажлыг шуурхайлах,чанар гүйцэтгэлд нь хяналт тавих ажлыг эрчимжүүлэхийг холбогдох мэргэжлийн байгууллага болох аймгийн ГХБХБГазарт үүрэг болголоо.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих