
Дорнод аймгийн цагдаа нар хятад цагдаа нарын хувцасыг өмсөж зургаа даруулсан нь цахим ертөнцөд нилээд дуулиан дэгдээсэн. Тэгвэл тус аймагтай холбоотой бас нэг анхаарал татах үйл явдал болсон нь тус аймаг гудамжныхаа нэрийг уйгаржин монгол бичгийн хажууд хятад ханзаар бичжээ. Зарим хүмүүсийн хэлж буйгаар Засаг даргын тушаалаар ингэж бичсэн гэх.
Ямартай ч Дорнод аймаг Хятад улстай хиллэдэг байлаа гээд төв гудамжаа хятадаар нэрлэж, нутаг дэвсгэрээ Хятадаар дүүргэ гэсэн үг биш байлтай. Монголын нутал дэвсгэр дээр байгаа бүх зүйл Монгол улсын хууль дүрмийн дагуу мөрдөгдөх ёстой гэдгийг санууштай.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=12500
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
-
Сэтгэгдэл бичих